"Эмээлт" авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрөөгүй байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд Сонгинохайрхан /СХД/ дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байдал ажиглагдсан тул саатуулан битүүмжилж, Нийслэлийн Мал эмнэлэгийн лабораторид таван дээж авч, шинжилгээнд хамруулсан байна.
Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй буюу үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу гарчээ. Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгаж, ариутгал хийжээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас эл хэрэгт холбогдогч М-ийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардага хангахгүй махыг их хэмжээгээр бэлтгэж, хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэж үзсэн тул зөрчлийн хэрэг нээн, шалгаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 3 )
Арай ч хотийн бид ийм юмнаас болж өвчин тусаад байгаа байхгүй юу ямар мухай санаатай юм бэ арайч дээ биднийг хядхнээ хужаагий н гар хөлүүд чинь ямар муухай юм бэ энэ тэррийст ажилгаа олон жилийн ял өгөх хэргтэй
Энэ нээрээ даварсан үйлдэл шүү
amid maliin mah bas bnaa