Эрүүдэн шүүсэн бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буй бичлэгийг өнөөдөр 15:00 цагаас Хүний эрхийн төлөө тэмцдэг болон хүсэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд Төрийн ордонд үзүүлэхээр болжээ.

Сануулахад, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд  476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бүхий бичлэгийн   тодорхой хэсгийг Засгийн газрын шийдвэрээр  нууцын зэрэглэлээс гаргаж, зургаан өдрийн бичлэгээс  27 минут 8 секундын бичлэгийг хэвлэлийнхэнд үзүүлсэн. Тэгэхээр өнөөдөр тэрхүү бичлэгийг Иргэний нийгмийн байгууллагуудад үзүүлэх нь ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.44.220) 2025 оны 03 сарын 13

олон улсын байгууллагын төлөөлөлд бас үзүүлэх хэрэгтэй. жишээ нь ОУПХ, эмнести, НҮБ-ын хүний эрхийн чиглэлийн байгууллагуудад үзүүлэх хэрэгтэй. нэгэнт үйлдсэн бузар булайг нуух биш сайн гаргаж байж алдаанаас ангижирна. ялангуяа олон улсыг илэрхий хуурч ирсэн элбэгдоржийн үнэн нүүр царайг харуулах хэрэгтэй. ард түмнээ яаж байж вэ, өөрөө хэрхэн худлаа донгосч байж вэ гэдгийг хараг л да

4  |  0

Close menu