Монгол улсын нутаг дэвсгэр дээрээс буюу Орхон голын сав нутаг дахь Бильгэ хаан, Гол тэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг “Сэргэлэн интернэшнл” ТББ шинээр тайлж уншсан хэмээн мэдэгдлээ. “Сэргэлэн интернэшнл” ТББ нь анх байгуулагдсан цагаас эхлэн Монголын эртний түүхийн сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах ажлыг эрхлэн хийж иржээ. Үүний үндсэн дээр төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэгтгэн Хүн бичгийг зааж сургасан байна.
ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн “Одоогоос 1000 жилийн тэртээ хэрэглээнээс хасагдсан Хүн бичгийг 1000 жилийн дараа бид тайлж нээж чадлаа Эх сурвалжид Хүн бичиг хэмээн бичигдэж дурдагдсаар ирсэн энэ бичгийг Хан улсынхан Ху хэмээн нэрлэж бичиж үлдээсэн байдаг. Энэ бичгийг персүүд тайлах гэж оролдоод чадаагүй. Бид энэ бичгийг тайлснаар юуг нээсэн бэ гэхээр Хүн бичгийн суурь шинжийг тодорхойлж чадсан.” гэдгийг онцоллоо.
Хүн бичгийг анх 2000 гаруй жилийн тэртээ Хүн улс төрт улсаа эхлэн зохиож хэрэглэн, 1000 гаруй жилийн турш Түрэг, Уйгурын төрт улсууд өөрсдийн төрийн албан бичиг үсэг болгон хэрэглэж байсан ба манай эриний ХII-XIII зууны үед Их Монгол улсын үед уйгур бичгийг төрийн албан бичиг болгон авч хэрэглэснээр аажимдаа мартагдах болсон хэмээн түүхэнд бичигджээ. 2000 жилийн дараа энэхүү хүн бичгийг дахин сэргээж, уншсан нь Монгол улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт хэмээн үзэж байгаа аж. МҮАН-ын Нарийн бичгийн дарга, Хүн бичгийн анхны төгсөгч Б.Цогтгэрэл “Түрэг хааны хөшөө, Гол тэгининий хөшөө гэх мэт түүхэн дурсгалт бичээсийг турк болон бусад улсын хүнээр уншуулбал 100 үгнээс 5 үгийг нь л уншиж чадах байх. Тэд тэмдэгтийг нь танихаас биш агуулгыг нь огт ойлгохгүй байсаар ирсэн. Гэтэл бид тэмдэгт төдийгүй цаад утга агуулгыг нь тайлж уншиж чадлаа. Үүнээс үзвэл энэхүү өв дурсгалын бичээс нь Монголын өв соёл юм байна гэдэг нь харагдаж байна. Энэ төөрөгдлийг бид одоо төрийн түвшинд анхаарч авч үзэж Монголын түүхэн дурсгал байсныг зөвшөөрөх ёстой” гэв.

Сэтгэгдэл ( 4 )
Энэ сэтгэцийн өвчтэй хүн байх... Нэг ТББ л хийгээд алаад байгаа, юм ярих юм. Тэгээд тэр алсан барисан юмыг нь харахаар галзуу солиотой л юм байдаг пм бн лээ.\n
Tegeed yag yu gej bichsen bsan be? Yamar argaar yaj tailj unshsan be? Hudlaa shaasan erdemtseruud ih b.a shuu.
Tegeed yu gej bichsen bnaa.
Тэгмээрсэн та бүхэн чаджээ, Туркийн түрэмгий эрдэмтэнцэрүүдэд жинхэнэ утгаар нь салаавч өгчээ