“Өглөөний сонин”-ы 2019.04.09-ний өдрийн мягмар гарагийн дугаар уншигчдын гарт очлоо. Өглөө бүрийг уншигчидтайгаа угтдаг Өглөөний сонин өнөөдрийн дугаартаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зүрхэн тус газраа хутгалуулж нас барсан талийгаач Э-гийн ээж Н.Мартын ярилцлагын онцолжээ.
Мөн тэргүүн нүүрээс шатахуун түгээх станцууд бензин, дизель түлшний үнээ нэмсэн талаарх сурвалжлагын эхлэлийг тольдоорой. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт нэр бүхий сургуулийн сурагчид тахиан махан бүтээгдэхүүнд хордсон талаарх мэдээлэл гарсан. Тэгвэл “Өглөөний сонин”-ы сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлага бэлтгэснийг унших боломжтой.
Төрийн гурван өндөрлөг, Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцах боломжийг “Өглөөний сонин” олголоо. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч авто машинаа агуулах граж ч байхгүй зэрэг сонирхолтой тоо баримтууд багтсан байна.
Банкуудын тооноос хасагдаад байсан “Капитал” банк өчигдөр албан ёсоор үүдээ барьсан. Энэ мэтчилэн цаг үеийн ярилцлага, мэдээлэл, сурвалжлагы Өглөөний сонины шинэхэн дугаарт багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )