Венецийн дүрслэх урлагийн биенналийн нээлтийг үзэх боломжтой

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Дэлхийд чансаагаар тэргүүлдэг Вeнeцийн дүрслэх урлагийн 58-р Олон улсын биeннальд Монгол Улс гурав дахь удаагаа "A Temporality" буюу "Агшин зуур" нэртэй үзэсгэлэнгээр оролцох гэж байна.

Италийн Венец хотын тоосгон ханатай хуучин барилгын орон зайнд уран бүтээлч Э.Жанцанхоролын хийсвэр баримлууд байршиж, нээлтийн үеэр монгол хөөмийчид Германы алдарт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн тоглолт хийх юм. Дуу авианы бичлэгийг үзэсгэлэнгийн орон зайнд байршуулах ажээ.

Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, дүрслэх урлагийг дэмжих сан хамтран 2019 оны тавдугаар сарын 8-10-нд Венецийн Биенналийн нээлтийн үйл ажиллагаа болж байгаатай холбогдуулан уран бүтээлчид, урлаг сонирхогчдод зориулсан аялал зохион байгуулж байна.

ХӨТӨЛБӨР: Биенналийн ерөнхий куратор Ралф Ругофын Арсеналь, Жардинид байрших Олон улсын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Жардини, Арсенальд байрших олон үндэстний павильонууд, европын соёлын төв буюу палазо мора дахь олон улсын үзэсгэлэн, палазо бембо дахь Personal Structures олон улсын үзэсгэлэн, Монгол Улсын павильоны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зэрэг багтжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99051127; Email: info@mcasa-mongolia.com
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top