Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ гаргасан байна. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ. 

Ерөнхий сайд асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын орон тооны зөвлөх өргөдөлдөө “Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон Ардчилсан намын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Тиймээс миний цаашид хийх ажлыг Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ.

Н.Алтанхуяг нь 2017 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр томилогдсон билээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурам(202.9.45.208) 2019 оны 03 сарын 16

Сайндаа биш ээ сонгуулийн шоугаа эхлэж байгаан

0  |  0
Urvagch Dulzen(108.218.234.108) 2019 оны 03 сарын 15

Ene arai husagdsiin bish biz, uuriin huselteer gj unenuu. Er ni ene zuvluh hiih medleg chadvarguin bj tend oron too bugluud hiisen luivaraa zaaj uguh geegui l yum bol unen shuuh tsag irtel gudamjindaa laazaa ushigluud yavj bsan ni deer bh. N. Altanhuyag uurt ashiggui yumand hezee ch hudluhgui hun. Erunhiilugchiin derged bhaar Z. Enkhboldod hyanagdaad duraaraa luivaraa hiij chadahgui bgaa uchir uur hyanaltgui gazar ruu ashig olohoor yavjaagaamuu.

0  |  0
Irgen(202.170.71.39) 2019 оны 03 сарын 15

Mash zuv. Ene shudraga bus zuiluudees ard tumnee avraach. Ta chadna. Tand itgej bga shu. Ta odoo ed nariin yaj ajillaj uursdiinhuu uil hergiiig guitselduulen ajilladag bolohiig sain meddeg bolson bga. Tand araatnuudtai temtseh chadal bga shu. Amjilt husie.

0  |  0
Иргэн (202.179.27.30) 2019 оны 03 сарын 15

Энэ орилоо эр хөөгдөж л байгаа шүү дээ. Бас дахин баатар болох гээд хэрэггүй. Зүгээр л гудамжиндаа гар. Ардчилал гэж байхгүй, байхгүй зүйлийг аварна гэж бас байхгүй. Одоо чамайг ард түмэн байтугай нохой хүртэл таньдаг болсон. Хонгоо уруулав.

0  |  0
иргэн(66.181.167.54) 2019 оны 03 сарын 15

Зүгээр гарахгү бас Ан-н нэрийг барьж байна ичих хэрэгтэй.АН-н гишүүд Болд Батзандан та 3-г дэмжлээ юу горьд.Лаазаа өшиглөөд гудамжиндаа гардаа.Жинхэнэ шударга бус хонгилынхоны нүгэл нь гарч байгаа чинь энэ шүү.Хүэлсүх түүнийг даган баясгаж 40 УИХ-н гишүүд та нар хол явахуу бодох л хэрэгтэй дээ.

0  |  0
Top