Тэрүнофүжи маэгашира байсан бөхийг яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 13

Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд эргэн ирсэн озэки асан Тэрүнофүжи өнөөдөр 2 дахь барилдаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь цагтаа дээд зиндаанд барилдаж байсан жониданы 50 дахь бөх Амаказэ байлаа. Котэнагэ мэхээр давсан Тэрүнофүжи ийнхүү 2 дахь даваагаа аваад байна.

Барилдааны дараа Тэрүнофүжи “Барилдааны мэдрэмж үнэхээр алга болжээ. Мөргөлт ч муу, шуудагны барьц аваад ч урагш дайрч чадсангүй. Муу барилдлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Амаказэ ч түүний нэгэн адил өвдөгний хүнд гэмтлээр жониданд унасан бөх. Тэрүнофүжиг мэргэжлийн сүмод дадлага хийхээр “Магаки” дэвжээнд ирэхэд нь сүмо бөхийн талаар зааж сургаж байсан анд найз. Амаказэ өнгөрсөн жилийн Хаврын тэмцээнд жюүрёод барилдаж байсан ч баруун өвдгөө гэмтээж, 7-р сард нь мэс засал хийлгэсэн. 4 тэмцээн өнжөөд Хаврын тэмцээнээс барилдаж эхлээд байгаа юм.

Тэрүнофүжи ч “Хэн хэн нь гэмтлээ сэдрээчихгүй юмсан гэж санаа зовсон барилдаан боллоо. Японд анх ирэхэд олон юм зааж өгсөн найз минь. Одоо хоёулаа адилхан жониданд барилдаж байна. Хамтдаа дээд зиндаанд дэвших юмсан” гэж хэлжээ.

Дээд зиндаанд барилдаж байсан бөхчүүд жониданд учраа тааран барилдах нь анх удаагаа тохиолдож байгаа гэнэ.

“Никкан спортс” сонин Тэрүнофүжитэй эхний өдрийн барилдааны дараа уулзаж, ярилцсан байна.

- Маш урт хугацааны дараа дохёнд гарлаа.

- Биеэ бариад, хэцүү байлаа. Дохёгоо сайн мэдрэхгүй байна.

- Үзэгчид дэмжээд уухайлж байлаа.

- Би башёд хамгийн сүүлд барилдаж байсан хүн шүү дээ. Гэхдээ дохёнд гаралгүй удсан болохоор бага зэрэг сандарсан. Үзэгчдийн дэмжлэг сайхан байлаа.

- Хаврын тэмцээнд зодоглохоор хэзээ шийдэв?

- Осакад очсон хойноо залуу бөхчүүдтэй бага зэрэг бэлтгэл хийж үзээд барилдахаар шийдсэн.

- Эргэлзээ байв уу?

- Байлгүй яахав. Ийм байдалд анх удаа орж байгаа болохоор юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм.

- Бэлтгэл сургууль хийж чадсан уу?

- Хүчний бэлтгэл, тэгээд хааяа залуу бөхчүүдтэй мөргөлдөж, түлхэх дасгал л хийсэн.

- Барилдаж үзээд ямар байна?

- Дохёнд гарсан бол хэн ч ялахын төлөө үзэлцэнэ. Урьд нь би хэнтэй ч таарсан үзэж тарна гэсэн сэтгэлээр барилддаг байсан. Харин одоо сайн мэдэхгүй байна.

- Озэки байсан хүн ялагдахгүй шүү гэсэн бодол төрж байна уу?

- Үгүй, ялах, ялагдахыг тоохгүй байгаа. Ялагдсан ч байсан хамгийн гол зорилго бол бага багаар биеэ сайжруулж, дээд зиндаанд дэвших.

- Одоо анхаарч байгаа зүйл юу вэ?

- Бэлтгэл дээр макүшита зиндааныхантай бэлтгэл хийхэд түлхүүлээд дохёноос гарчихгүй байгаа ч барилдаан бол өөр. Өрсөлдөгч байгаа болохоор болгоомжтой барилдахгүй бол болохгүй.

- Энэ тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлнэ гэх мэт тодорхой зорилго байхгүй юу?

- Байхгүй. Ояката маань ч хэлж байгаа. Бага багаар дээшлэх. Энэ тэмцээнийг биш харин энэ жилийг бүхэлд нь авч үзсэн зорилго хэрэгтэй. Ямар ч гэсэн тэмцээнд орж, элдэв эргэлзээгээ арилгамаар байлаа.

- Зодог тайлах талаар бодож байсан уу?

- Энэ талаар юм хэлмээргүй байна. Эмчилгээ хийлгээд, зүгээр алхахад ч хэцүү үе байсан. Одоо ч би Осакад өдөр бүр эмчилгээ хийлгэж байгаа. Гэхдээ хүмүүст хэцүү байгаагаа харуулах хүсэл алга.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.161.114) 2019 оны 03 сарын 17

та бүхэн урмын үг бичдэггүй юм аа гэхэд алгасаад ѳнгѳрѳѳж байгаач гэж хүсэх байна Тэрүнофүжи мундаг залуу миний дэмждэг бѳх

0  |  0
Зочин (2.124.194.130) 2019 оны 03 сарын 17

Хүний үг авдаггүй том толгой ингэж өөрийгөө дуусгаж байгаа жишээ юм. Озеки болохдоо хөлний гэмтэл авахад нь эдгээж барилд гэхэд тэнэгтэж барилдсаар өөрийгөө бүрэн алсан. Одоо гэнэт ухаарч гэнэ. Гүн бэртэлд орсон хөлний үе том биеэ дааж байгаа нь их юм даа

0  |  1
Зочин (2.124.194.130) 2019 оны 03 сарын 17

Хүний үг авдаггүй том толгой ингэж өөрийгөө дуусгаж байгаа жишээ юм. Озеки болохдоо хөлний гэмтэл авахад нь эдгээж барилд гэхэд тэнэгтэж барилдсаар өөрийгөө бүрэн алсан. Одоо гэнэт ухаарч гэнэ. Гүн бэртэлд орсон хөлний үе том биеэ дааж байгаа нь их юм даа

0  |  1
Zochin(103.26.195.82) 2019 оны 03 сарын 17

Butsaad yamar negen bertel avaxgui bol makuuchi-d barildtalaa 3 jil bgan bn. Id uedee gemtsend xaramsmaar yumdaa. Makuuchid garchaad er n teged amjilt gargax n xetsuu l xaragdaj bn

0  |  1
Халх(64.119.27.43) 2019 оны 03 сарын 17

Чи бүтэхгүй ээ новш минь дахиад хүнд бэрттэл авна шүү лалараа юун дээд зиндаанд буцаж очих чиний амжилт наанаа л дуусна да хогийн өөдгүй залуу минь

0  |  1
Top