Ерөнхийлөгч Х.Баттулга 56 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 03

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  өнөөдөр 56 нас хүрлээ. Ерөнхийлөгч 1963 оны 3 сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөгөөд 2006 оноос Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

Боржигон овогтой Халтмаагийн БАТТУЛГА

  • 1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн
  • "Хөдөлмөр" нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч Хангайн Намшир гавъяатад шавь орсон.
    ●  1978 - 1990 онд самбо бөхийн шигшээ багийн гишүүн байхдаа улсад 5 удаа аваргалсан.( 52 - 57 кг )
    ● Шигшээ багийн дасгалжуулагч нь Чимэдбазарын Насантогтох.
    ●  Киев~1983 Самбо бөхийн ДАШТ-ий 52 кг-ийн шигшээ барилдаанд ОХУ~ын тамирчин Геннадий Белоглазовыг ялж , Монголын 12 дахь дэлхийн аварга цол хүртсэн.
    ● Мөн По-1986 (Франц) ДАШТ~аас мөнгө , Монреаль-1988 хүрэл , Москва-1990 хүрэл медалиар энгэрээ мялаасан.
    ●  Улаанбаатар~1989 Дэлхийн цомд III байр эзэлсэн.
    ●1984 онд жүдо бөхийн УАШТ -ээс хүрэл медаль авч, 22 жилийн дараа Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон өдгөөг хүртэл ажиллаж буй.
    ●Монголын самбо бөхийн холбооны дэд , Азийн самбо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.( 1995 ~ 1999 )
    ●Олон улсын жүдо бөхийн холбоо( IJF ) - ны хөгжлийн салбар хорооны тэргүүний албыг хашиж , Лондон-2012 , Рио-2016 олимпийн наадамд уригдсан.
    ● Бээжин-2008 олимпийн төлөөлөгчдийн жүдогийн багийн ахлагчаар оролцсон.
    ●Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.( 2008 - 2012 )
    ●Аав нь үндэсний бөхийн улсын засуулч агсан Халтмаа , дүү нь чөлөөтийн ОУХМ , Сиэттл-1990 Сайн санааны наадмын аварга Х.Баттуул , хүргэн нь улсын начин Моломжамц .

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нара(202.131.229.34) 2019 оны 03 сарын 04

Ерөнхийлөгчдөө сайн сайханыг хүсэн ерөөе.Хжид амьдрал нь өөдрөг гэгээлэг бүтэмжтнй байх болтугай.Монгол түмэндээ хүндлэгдсэн сайхан ажил ихийг хийгээрэй

0  |  0
Tseegii(66.181.161.113) 2019 оны 03 сарын 03

Tursun udriin mend hvrgiye.. taniig ehiig hiij bvteene gdegt itgej naidaj yawdag shvv....

0  |  0
B(66.181.184.110) 2019 оны 03 сарын 03

Tanid tursun udriin mend hurgej eruul enh sain saihan buhniig husye

0  |  0
Zochin(92.240.170.112) 2019 оны 03 сарын 03

Tanid Tursun udriin mend hurgiye.Sain saihan buhnii deediig husiye.Amjilt

0  |  0
Amarerdene(112.72.11.118) 2019 оны 03 сарын 03

Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд төрсөн өдрийн мэнд хүргьё .

0  |  0
Зочин(202.9.44.244) 2019 оны 03 сарын 03

Баяр хүргэё. Хотын амьдралд өссөн ок

0  |  0
зочин(202.9.45.48) 2019 оны 03 сарын 03

Тѳрсѳн ѳдрийн мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе

0  |  0
sisi(66.181.183.30) 2019 оны 03 сарын 03

tursun udriin mend hvrgie urt udaan naslaarai

0  |  0
Тунгалаг(103.26.194.37) 2019 оны 03 сарын 03

Ерөнхийлөгчтэйгөө нэг өлөр төржээ.ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Азай буурал ээжид нь сайхан хүүтэй болсон баярт өдрийн мэндийг хүргэж урт удаан жаргал эрүүл энхийг хүсье

0  |  0
Top