СЭРЭМЖЛҮҮЛЭГ: PUBG тоглоомд автахаас сэргийл

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

Өмнөд Солонгост өнгөрсөн онд анх бий болж, 2018 оны гуравдугаар сараас эхлэн гар утас, таблет дээрх хувилбар нь цацагдсан PUBG онлайн тоглоомд залуус донтож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчийн байдлаар энэ тоглоомыг дэлхийн хэмжээнд 500 сая хүн тогтмол тоглож байна гэх статистик гарчээ. PUBG-г Хятадад хамгийн ихээр тоглож байгаа аж. Энэ тоглоомыг тоглож буй нийт хүмүүсийн 50 хувь нь Хятадын иргэд юм байна. PUBG хүчээ авахад Хятадын “Tencent Games” ихэд нөлөө үзүүлжээ.

Battle Royale буюу амьд үлдэхийн төлөө тэмцэх зорилготой энэхүү тоглоомд донтсон 13 настай хятад хүү PUBG тоглоомыг ipad дээрээ тоглож дуусаад дөрвөн давхраас унаж амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Энэ явдал өнгөрсөн оны есдүгээр сард болжээ. Тоглоом дээр гурав, дөрвөн давхар байшингаас унахад ямар ч асуудалгүй амьд үлддэг нь бага насны хүүхдүүдэд буруу ойлголт өгсөн бололтой. Хүү шөнийн нэг цаг хүртэл PUBG тоглоод нойрмоглон, тоглоомын орчиндоо хэт автсан байснаас болж амиа алдсан гэж ээж нь үзэж байгаа аж. Тэрбээр Хятадын “Tencent Games”-ийн эсрэг гомдол гаргахаа мэдэгдсэн байна.

PUBG тоглоомд донтож хичээлээ хийхээ байх, ажил төрлөө мартах, шөнө унтахаа больж эрүүл мэндээрээ хохирох зэрэг тохиолдол олноор гарч байна. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ энэхүү онлайн тоглоомоос хол байлгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top