ХАЦҮ БАШЁ | Тамаваши Б.Мөнх-Оргил Эзэн хааны цом хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн дээд зиндаанд “Катаонами” дэвжээний бөх, сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваатайгаар (2 унасан) түрүүллээ. Тэрбээр 34 насандаа Японы Эзэн хааны цом хүртэж байна.

 

Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмо бөхөөр 15 жил хичээллэхдээ 10 жилд нь макүүчи зиндаанд барилдсан юм.

 

Түүнийг Эзэн хааны цом хүртсэн энэ баярт өдөр эхнэр нь амаржиж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн баярт мөч тохиолоо. Тамаваши түрүү бөхийн ярилцлага өгөхдөө нулимсаа барьж тэвчсэнгүй. Тэрбээр "Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн олон хүнд талархах сэтгэл төрж, баярын нулимс унагаж байна. Маш урт өнгөрлөө, энэ башё. Анх удаа түрүүлэх бөхийн сэтгэл зүйг мэдэрч үзлээ. Одоо л сэтгэл санаа тайвширч байна. Маш их баярлалаа, цаашид хичээж барилдана. Өнөөдөр хүүтэй болж, сайхан мэдээ сонслоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ башёд амжилттай барилдаж байсан ч өчигдөр /2019.01.26/ дэвжээнд гаралгүй өнжсөнөөр Хацү башёг 10 даваа, дөрвөн унаатай өндөрлүүллээ.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганбаатар(66.181.161.110) 2019 оны 01 сарын 28

ая яа яа гайхалтай амжилт

0  |  0
Тайга(66.181.161.19) 2019 оны 01 сарын 28

Урамтай сайхан барилдсан. Энэ эрчээрээ цаашаа яваарай!

1  |  0
Bazar(111.239.157.136) 2019 оны 01 сарын 28

Mundag 2 bayr hurgeyee ulam ih amjilt az jargal hamagiin sain saihniig husey.

1  |  0
Зочин(202.9.42.6) 2019 оны 01 сарын 28

Мундаг байна.Чи чаднаа ахын дүү хичээгээрэй.Хүүтэй болсонд баяр хүргэе

1  |  0
Happy(103.9.90.2) 2019 оны 01 сарын 28

Амжилт хүсье, баяр хүргье

1  |  0
Setgegdel(66.181.181.118) 2019 оны 01 сарын 28

Huu ni tursun udur turuuldeg , goe yumaa, sain saihniig husey

1  |  0
ЗОЧИН(202.9.42.193) 2019 оны 01 сарын 28

ЯМАР ГАЙХАЛТАЙ ӨДӨР ВЭ , ДАВХАР ДАВХАР БАЯР, ХҮҮТЭЙ БОЛЖ БАС ТҮРҮҮЛЛЭЭ ГОЁ БАЙНАА

4  |  0
zochin(202.9.42.193) 2019 оны 01 сарын 28

мундаг мөнхоргилдоо баяр хүргэе

4  |  0
Top