Энэтхэг эмэгтэйчүүд тэгш эрхийн төлөө 620 км урт “ХҮН ГИНЖ” үүсгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 02

Энэтхэгийн өмнөд Керала мужийн эмэгтэйчүүд 620 км урт “Хүн гинж” үүсгэж, хүйсийн тэгш эрхийн төлөө өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлжээ. Хинду шашны Сабаримала хийд эрт дээр үеэс 10-50 насны буюу сарын тэмдэг ирдэг насны эмэгтэйчүүдэд хаалттай байсаар иржээ. 2018 оны есдүгээр сард Сабаримала хийдэд эмэгтэйчүүдийг орохыг хориглосон уг ёс заншил хүйсийн тэгш эрхийг зөрчиж байна гэж үзэн, Энэтхэгийн дээд шүүх дээрх журмыг цуцалсан ч хийдэд орсон эмэгтэйчүүдэд халдах тохиолдол гарсан хэвээр байгаа гэнэ.

Эмэгтэйчүүдээс бүрдсэн “Хүн хана”-ыг зүүний хүчний эвслийн Засгийн газар зохион байгуулсан аж. Керала мужийн гурав гаруй сая эмэгтэйчүүд нэгдэн гинж үүсгэж, эрхийнхээ төлөө тэмцэлд нэгджээ. 

Хинду шашинд сарын тэмдэг нь ирдэг эмэгтэйчүүдийг цэвэр ариун бус гэж үзэж, аливаа шашны зан үйлд оролцохыг хориглодог байна. Гэхдээ зарим хийдүүд энэ насны бүх эмэгтэйчүүдийг бус харин сарын тэмдэг нь ирсэн эмэгтэйчүүдийг сүм, хийдэд орохыг хориглодог гэнэ. 2018 оны аравдугаар сард гол дуганд орохыг хүссэн хоёр эмэгтэйг нэг зуун цагдаа нарын хамгаалалтад авч явсан хэдий ч хэдхэн метрийн наанаас эрчүүдийн бат бэх ханыг нэвтэлж чадалгүй буцсан байна. Тус сүмд орохыг эсэргүүцсэн эрчүүд тэдэн рүү чулуу нүүлгэж байсан гэнэ.    

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.148.158.2) 2019 оны 01 сарын 03

Yamar hujaa shig olon huntei gazar ve.

0  |  0
Top