Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргээр УЯАЧИД ял оноолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр гарсан. 

Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна.

Мөрдөн шалгалтын явцад, уяач Т нь Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 настай эрэгтэй Д-гийн амь нас хохирсон болохыг тогтоосон байдаг.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяраа(66.181.190.126) 2025 оны 03 сарын 13

Өөрийнхөө хүүгээр унуулсан юм бна. Хамгаалалтын хувцасаа рэршэлэхгүйгээс иим асуудад гарсан бна.

1  |  0
Бат(103.26.195.213) 2025 оны 03 сарын 13

Морио зүгээр уяаж чадахгүй тэжээж тариа хийж солиоруулаад байгаа учраас ийм харамсалтай хэрэг гарч байгаа нь үнэн шүү дээ тиймээс уралдаануудыг хорих хэрэгтэй

1  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 03 сарын 13

Арай л юм аа, хүн алчихсан уяачийг торгосон болоод явуулж байдаг, Миеэгийн уяачдын нам хүчтэй юм аа

1  |  0
ЗОЧИН(202.179.27.118) 2025 оны 03 сарын 13

1000-ААР ТОРГООД Л ДУУСАА БАЙЛГҮЙ.

1  |  0
Top