Айлын гэрт дайран орж, ЭХНЭРИЙГ нь барьцаалсан этгээдийг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Айлын гэрт хутгатай этгээдүүд дайран орж, нөхрийг нь сүрдүүлж, эхнэрийг нь авч зугтсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр дэх .... тоот айлын цонхыг хагалж, хоёр этгээд дайрч орсон ба нөхөрт нь хутга тулган, эхнэрийг нь авч явжээ.

Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирмэгц сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, өчигдөр орой /2018.10.22/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Сэжигтэн этгээд нь 40 настай Э гэгч байсан ба тэрбээр барьцаалсан эмэгтэйтэй өмнө нь үерхэж байжээ. Улмаар тус эмэгтэйг зодсон гэх хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Харин барьцаалах үеэр эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учруулаагүй болох нь тогтоогджээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хммм(202.9.42.186) 2025 оны 03 сарын 13

Хийх ажилгүй мөнгөгүй арчаагүй шивэр хулмасаа үнэртүүлчээд бас архи тамхины мөнгөө олчоод бхын энэ эрчүүд. Уучаад агсан араатнаас дор болно. Монголчуудын цусанд алкохол гдг юм тохирдоггүйшдэ. Архинаас болж өч төчнөөнөөрөө амьдралаа болоод бусдыг сүйрүүлж бн. Ухамсартай арчаатай ажилтай мөнгөтэй эрчүүд цөөрчээ!!! Тэнэг зөнөг нь хэтрээд бн!!!

1  |  0
ggg(103.57.93.174) 2025 оны 03 сарын 13

40 hurcheed yasan maanag gar ve

1  |  0
zochin(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

halhiin huuhen mundsan bishde. yu l bna huuhen l bnshdee sda.

1  |  0
зочин (64.119.17.173) 2025 оны 03 сарын 13

хүний эхнэрээр яадаг байнаа мэдрэл үү эсвэл гаж донтон уу

1  |  0
oo(183.177.98.182) 2025 оны 03 сарын 13

naad khuukhnee zailuukaach uuruu tegj zokhion baiguulaa biz khugiin yashka

1  |  0
zochin(103.26.193.184) 2025 оны 03 сарын 13

nukhur ni bolji chadaaguy bol tegeed orkhioch , mal

1  |  0
г(202.9.41.5) 2025 оны 03 сарын 13

тэнэг гар

1  |  0
Close menu