ШУУРХАЙ: ”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлыг баривчиллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө буюу аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө ажиллагаа явуулж, "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг дайчлан баривчилжээ. Тодруулбал, тус компанийн захирал Д.Бямба-Очирыг их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх үндэслэлээр саатуулсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх ба түүнд авлига өгч байсан этгээдийг мөн хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулжээ.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь 14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар, 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар  үйл ажиллагаагаа явуулдаг.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BBB(202.126.89.75) 2025 оны 03 сарын 13

Hen ugsun n bas sonin, hedhen tom barilgiin kompaniud l huuli bus dulaan avahaar ugch bga biz uur huvi humuust dulaaniihan tegej uilchlehgui ee!

1  |  0
Hohirogch(202.9.42.59) 2025 оны 03 сарын 13

Naad hun chin aimaar hun. Hahuul avilga avah yu ch bish. Adgiin novsh baigaa yum.

1  |  0
хар хорин(64.119.25.221) 2025 оны 03 сарын 13

Шөнө гэртээ эхнэр нь хахууль өгдийн байх даа. Ажлын бус цаг байх юмккк

1  |  0
зөв(112.72.9.126) 2025 оны 03 сарын 13

энүүхнээр тогтохгүй гар даа наадах чинь

1  |  0
Том тулнуудаа барь(202.126.89.88) 2025 оны 03 сарын 13

Баривчиллаа суллаа л гэнэ биз энэ АТГ ээлжит шоу жүжгээ хийж цаг хожиж байх шив. Том хэрэгтэнгүүд нь төрийн ордонд байгаад л байна тэднээсээ барьж болдоггүй юм уу хамгийн түрүүнд төрийг худалдаж авах ажиллагаа зохион байгуулсан нөхөр чинь төрийн ордонд байгаад байдаг

1  |  0
Ганбат(202.9.41.234) 2025 оны 03 сарын 13

АТГ ажилаа л хийж бна. Бүр сайн хий, одоо жаахан ТУЛуудыг нь баривчилбал яасын.

1  |  0
Зочин(202.9.41.165) 2025 оны 03 сарын 13

Эрчим хүчний томоохон компаний захирлуудыг баривчлаад дуусах нь ээ

1  |  0
Даш(66.181.160.73) 2025 оны 03 сарын 13

Лалрыг бууд хаха

1  |  0
Close menu