Сүүлийн жилүүдэд залилан, примад сүлжээний гэмт хэрэг өссөөр байна. Гурван жилийн хугацаанд сүлжээний бизнест 35 мянган хүн өртөж, 56.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоон мэдээллийг цагдаагийн байгууллагаас гаргажээ. Сүлжээний бизнес эрхлэгчдийн арга улам боловсронгуй болж өндөр урамшуулал амлах, ногдол ашиг өгнө. Манайх сүлжээний бизнес биш. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага гэхээр иргэд итгэж мөнгөө өгч залилуулдаг байна. Орон сууц, хашаа байшингаа барьцаалж зээл авах, цалингийн зээл, хөгшдийнхөө тэтгэврийг зээлж сүлжээний бизнест оруулаад алдсан тохиолдол олон бий. Мөн гадаадад эмчлүүлэхээр хуримтлуулсан мөнгөө богино хугацаанд өсгөхөөр шийдэж сүлжээний бизнест оруулаад алдсан тохиолдол ч гарчээ. Сүлжээний бизнес эрхлэгчид иргэдийн богино хугацаанд их мөнгө олох гэсэн сэтгэхүйг ашигладаг байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар примад сүлжээ, сүлжээний бизнест хохирогчдын 75 хувь эмэгтэйчүүд байгаа нь тогтоогджээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 2 )
Залилуулж байвал хохино
Сүлжээ болгоны толгойд очиж байршаад дараа нь үр хөврөл явуулж шимж аваад дараагийнхруу нь шилждэг амташсан хэдэн хөгийн авгай нар байгаа. тэднийг л байх ёстой газарлу нь илгээчихвэл наад залилангийн үзүүлэлт чинь мэдэгдэхүйц буурна гэдгийг Ванга шиг хэлчихье