Сүхбаатар дүүргийнхэн АХА-гаар өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 27

 Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Дэлхийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр”, ХАБЭА-н сарын аян зарлаад байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн Халамж Үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн Коллежтой хамтран дээрх аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлье!” уриан дор АХА тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургууль, МСҮТ, политехник коллеж, их, дээд сургууль, боловсролын байгууллагуудад ХАБЭА-н хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ биелүүлэх, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зөв дадал эзэмшүүлэх талаар сурталчилгаа, мэдээлэл өгөх, хууль эрх зүйн мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр өгөх ажлыг зохион байгуулах зорилгын дор зохион байгуулж буй юм.  АХА тэмцээн энэ сарын Үйлдвэрлэл Урлалын Политехникийн Коллежид 15.00 цагт эхлэх аж.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top