Хөгжлийн бэрхшээлтэй иргэд агентлагтай болно

2018 оны 04 сарын 27

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлагийг орон тоо, зардал нэмэхгүйгээр байгуулах нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн хурлын үеэр бие даасан агентлагтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажилтай болгох зэрэг хүсэлт олон гарч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top