МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж байгаа асуудал, үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн төлөө сэдвээр редакциудтай уулзалт хийж эхлээд байна. МСНЭ-ийн ажлын албанаас санаачилсан энэхүү уулзалтын эхний урилга ТВ9 телевизээс ирсэн байна.
Тус телевизийн сэтгүүлчид, удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэрээ Ерөнхийлөгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн шинэ бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Мөн тэрбээр "Редакцидаа урьж, халуун дотно яриа өрнүүлсэн МУСГЗ, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Т.Баасансүрэн гуайдаа талархаж байна. Ойрын өдрүүдэд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын редакциуддаа очиж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудтайгаа нүүр тулсан уулзалт хийнэ. Эрхлэгч, редактор, сэтгүүлчид маань МСНЭ-ийн ажлын алба руугаа хандаарай" хэмээн мэдэгдсэн юм.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 0 )