Бөөгийн ёсонд онгодууд анх удаа улаачдаа буух үйл нь цаг хугацаатай бөгөөд тэнгэрийн үүд хаагдсанаас хойш болдоггүй гэж өгүүлжээ. Тэнгэрийн үүд гэгч нь хаагдсанаас хойш шинэ удган, бөө төрдөггүй гэсэн үг. Гэтэл хаврын улирал эхлэхтэй зэрэгцэж энд тэнд бөөгийн онгод орж эхэлсэн сурагтай.
Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхрын тагтнаас унасан хүн “Бөөгийн онгод орлоо” гэж хэлээд үсэрсэн хэрэг өмнө нь гарч байсан. Ар гэрийнхэн нь дэггүй хүүхдээ “Бөө болох гэтэл онгод нь орохгүй байж байгаад гэнэт шөнө унтаж байхад нь орж ирснээс ийм юм боллоо” гэж өмөөрсөн тухай телевизийн мэдээгээр цацагдаж байв. Энд логик алга байгаа биз. Тэнгэрийн үүд хаагдтал хаана юу хийж явсан онгод гээч вэ. Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий. Энэ зүйлд “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийг шийтгэх вэ. Улаачаа амиа хорлоход хүргэсэн онгодыг уу. Сүүлийн үед бөөгийн онгодтой холбоотой хүний амины хэрэг олонтаа гарах боллоо.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад шүтээний дэргэд болсон удган болох гэж байгаад буцалсан халуун усанд шалзарч амиа алдсан эмэгтэйн хэрэг, архинаас гарах гээд халуун архиар утуулж амиа алдсан хэрэг гээд онгод, бөөтэй холбоотой хэргүүд ар араасаа хөвөрч байна. Одоо бүр хэтрээд тагтнаас хүн түрхэж алчихаад “талийгаач бөө байсан юм аа” гэж хэлэх л дутаад байх шиг байна. Тиймээс бөө удгадыг цэгцлэх цаг болжээ. Саяхан нэг мундаг бөө Центрпойнтын хавьцаа бусад бөө нарыг цуглуулаад нэг бүрчлэн шалгаж “Чи жинэхэнэ ориг бөө байна”, “Чи биш, хулхи нь байна” гэх зэргээр “”аттестатчилна” гэсэн сураг гарч байснаа чимээгүй болсон. Мэдээж, нэг ч бөө очоогүй байлгүй. Тэгээд ч бөө бөөгөө хумина гэж юу байх вэ. Энд төрөөс л оролцох хэрэгтэй байна. Иргэд ч хараал хийчих вий гэж айлгүй өөрийнх нь талаар худал чалчсан бөөг цагдаад өгчихмөөр байгаа юм.
Нэгэн гишүүн УИХ-ын чуулган дээр бөөгийн талаар "Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ. Арга ядсан хүний энэ гуйлтыг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авсан, биелүүлэх эсэх нь харин тодорхойгүй байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 9 )
unen geseen ene jilees xaagdaj bga gesen daxij buu shineer turuxgui odoo bga ni tsag xugatsaagaar bolix ni bolij shuluurax ni shuluurch 3 jiliin dotor tsegtsrex yum gesen
mongoliin zaluu ueiig jlzruulz buzarlaz baigaa boo nariig tsectsleec hend heregtei ym ojuni doroitol jlzral
Тэнгэрийн үүд гэж бий. Озоны цоорхой ч гэж бий. Гэхдээ бид дэлхийн таталцлаас гараад огт оргуйн хязгааргүй уудамд хөвөн одно.Нас хүрдэг юм бол суусан хөлөгтэйгөө хаа ч очиж болно.Гэвч өөр галактикийн таталцлын бүсэд орж бас болно гэсэн ӨӨБ ийн санаа сонирхол татаж байна. Ашгийн төлөө буруу зөвийг Тэнгэр шийднэ. Тэр хүртэл ямар нэгэн зүйлийн золис болохоос сэрэмжилж байх нь бидний үүрэг шүү дээ.
хэцүү л юм болж байна 90 оноос өмнө ийм юмнуудыг зөвшөөрдөггүй байсан тэгээд ч хүмүүс илүү тайван айдасгүй амьдардаг байж одоо нэг бөө гэгч үзээд л чи тэдэн төгрөгөөр ингэж засуул тэр ч хараасан байна ингэж хорлосон байна гээд хүмүүсийг маш хүнд байдалд оруулж сэтгэл санаа эдийн засгаар хохироож өөрсдөө баяжиж суудаг болж
бөө гэж юу юм бэ гэхээр бөө нар өөрсдөө хэдэн мянган учиг үзүүргүй өөр өөрийн дульхан мэдлэгийн хүрээнд ярьдаг ч нэгдсэн ойлголт байхгүй бүгд худалч онгод нь орж ирлээ гэсэнд тодорхой цэгцтэй юм асуухаар худлаа зөнөг зөнгөр жүжиг тавина энэ хэнд хэрэгтэй жүжиг юм бээ тэр л их сонин
bi ugaasaa ene nam lam boo yanhan geh ene ner hayagandaa bur orchihson jivchihsen yumnuudiig tolgoi daraalan hyadah yumsan gej boddog.ar dagzand ni saihan tulgaj baigaad tsusiig ni sad sad tavital zad zad buudah yumsan gej ih boddog
Тэнгэрийн үүд гэж байхгүй Харин озоны цоорхой л гэж бий.Бид дэлхийн таталцлаас гараад огт оргуйн хязгааргүй уудамд хөвөн одно.Нас хүрдэг юм бол суусан хөлөгтэйгөө хаа ч очиж болно.Гэвч өөр галактикийн таталцлын бүсэд орж бас болно.
tsambuun bujig huuvhi
Gishyyd bas boo sh dee