Л.Түдэв: Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарын ясыг шатааж, үхлийн шалтгааныг тогтоох сүүлчийн баримтыг устгасан

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Хөдөлмөрийн баатар, нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв “Үндэстнээ аварсан үндэсний баатар” нийтлэлдээ ийнхүү халаглан бичжээ. Тэрбээр, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхны индэрийг буулгаж өөр газарт шилжүүлэхдээ ясыг нь шатааснаар Үндэсний баатрын ясыг өндөлзүүлэгчид санасандаа хүрсэн. Эцсийн дүнд нас баралтын шалтгаан яс, үсний нарийн шинжилгээгээр эцэслэн шийдэгдээгүй байсан.

Түүхэн хувь хүнээс сүүлчийн гэрч баримтыг үлдээхгүй болгож чадсан” хэмээжээ.  Маршал Х.Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-нд нас барахад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Засгийн газрын ордны өмнө бунхант цогцолбор байгуулан, Ардын хувьсгалын удирдагчдын нэг их жанжин Д.Сүхбаатарын шарилын хамт оршуулж, 1954 оны долдугаар сарын 8-нд Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхант индрийг хүндэтгэлтэйгээр нээж байжээ. Хожим Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг Төрийн ордны өмнөх талбайгаас зөөвөрлөж, Алтан-Өлгий дэх төрийн хүндэтгэлийн оршуулгын газарт шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэх үед бунхнаас гарсан зарим эд зүйлийг 2007 онд Монгол төрийн түүхийн музейд шилжүүлэн өгсөн юм. Үүнд, маршал Х.Чойбалсангийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэж байсан бүсний арал, ханцуйны тээглүүр (запник), кителийн товч зэрэг дөрвөн зүйлийн 12 нэгж эдлэл багтсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаар тогтоолоор Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад оруулж байжээ. Уг бунхныг буулгах, Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгээс  Ж.Самбуугийн шарилыг шарилыг шилжүүлэн зөөвөрлөх ажлыг тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  даргаар ажиллаж асан С.Баярцогт тэргүүлэн гүйцэтгэж байсан юм. Тэр энэ тухайгаа Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар саатуулагдахаасаа өмнө хийсэн Хэвлэлийн бага  хурлынхаа үеэр хэлж, мөн хөлөө хугалж зургаан сар ажилдаа ирж чадаагүй тухайгаа ярьж байлаа.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оршуулга???(202.21.100.211) 2025 оны 03 сарын 13

52 он хүртэл Сүхбаатарын шарил хаана байсан юм бол? Ер нь бол төрийн ордоноо тойруулаад яс, шарил байрлуулж байсан нь буруу гэж үзсэн, харин шатааж устгасан асуудлыг тэгэх ёстой л байсан юм болов уу гэж бодож байлаа. Гэхдээ одоо хотоо тойруулаад оршуулгын газар болгосон байгаагаа юу гэж бодох вэ? Алтан хайрцаг нээдэг зурхайч лам нарын заасанаар ийм байдалд хүрч байгаа нь ШАРЫН ШАШНЫ БУРУУ юу??? Аль эсвэл бас л харь улсын хараал, жатга уу??? УБ утаанбаатар болсоны учир энэ ч юм уу??? Одоо тэгээд Эрдэнэт, Оюутолгой, Асгат, Тамсаг гээд л тойруулаад л ухаад байгаа нь бас нэг юм болоод ч байх шиг

2  |  0
зочин(59.153.112.254) 2025 оны 03 сарын 13

Энэ хоёр хүний нас барсан шалтгаан юунаас болсныг тодорхойлж чадаагүй учир бунханд оршуулж цаашид яаах ёстой бсан ни шийдгүй бсаныг баярцогт пүрэвбат лам хоёр оролдоод хаясан ни буруу болжээ дээ.одоо яахав дээ. Буруу үйл хийсэн баярцогт үйл лайгаа эдэлж бгаа юм болов уу.

1  |  0
ПАЛЬДАГА(182.160.2.243) 2025 оны 03 сарын 13

ЕР НЬ БАЯРЦОГТ ЗАСГИЙН ОРДНЫ ӨМНӨ ЯМАР САНААТАЙ ЧИНГИСИЙГ 5 БААТАРТАЙ ХӨШӨӨГ БАРИВ.АРАЙ ОРОС АХ НАРЫГ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙНА УУ?...УРУУДСАН ДЭЭР НЬ ӨШИГЛӨӨД БАЙ ЛАЛАРУУДАА

1  |  0
Юу хэлэх гээд бгаа ю(202.72.245.207) 2025 оны 03 сарын 13

ТЭР ХОЁРЫГ БОЛЬШЕВИК ЧЕКИСТҮҮД ХОРДУУЛЖ АЛСАН ТЭД ОДОО Ч ДЭЛХИЙГЭЭР НЭГ ХҮН ХОРДУУЛЖ АЛСААР ЯВАА ШҮҮ ДЭЭ, ХӨӨРХИЙ МИНЬ ЭНИЙГ МЭДЭХ ГЭСЭН ЮМ УУ? ТЭД ХЭЗЭЭ Ч ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ ГЭДГИЙГ ОДОО ДЭЛХИЙ ДАЯАР ХАРЖ ЖИГШИЖ БАЙНА ДАА

2  |  0
ӨӨ(199.115.116.49) 2025 оны 03 сарын 13

ЯСЧИН БАЯРЦОГТ

1  |  0
varane(103.229.120.66) 2025 оны 03 сарын 13

Түдэв гуай минь эрүүл энх сайн сайхан урт удаан наслаарай. Одоо цагт тань шиг хүнээр Монгол маань их дутагдаж байна. Нэг л Анхны парламент, Ардчилсан хувьсгал ярьсан том хүмүүс байдаг болж. Та нэг ард түмэндээ үнэн үг хэлээ ч.

1  |  0
Хаха(59.153.113.74) 2025 оны 03 сарын 13

Сүхбаатар Чойблсан нарын үхэлд Баярцогт холбоотой байж уу. Хахаха

2  |  0
z(49.0.135.2) 2025 оны 03 сарын 13

Sain ch bai muu ch bai tvvhe vgvisgej bolohgiv ee

1  |  0
зочин(66.181.160.15) 2025 оны 03 сарын 13

тэгүүл бүр 13 дугаар зуун, чингисийн үе бүр хамаагүй юу, улс төрждөг шаарууд дураараа хуцалдах юм даа, zzzochin чамд зоиулав

1  |  0
zzzochin(59.153.114.92) 2025 оны 03 сарын 13

odoo tiim yumaar khutsulduud yakh we , ue ni ungursun yum

1  |  0
Top