“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс бага ангийн 8214 хүүхдэд олон улсад зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Б.Алтанжолоо болон дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр, орон нутгийн эцэг эхийн төлөөлөл Д.Батбямба нар оролцлоо.
Хурлыг зохион байгуулагчид 2015 хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д витамин амин дэмийн нөлөө” төсөл нь хүүхэд дээр биологийн туршилт хийсэн, монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой үйл ажиллагаа болж байгааг онцоллоо. Дээрх төсөл нь 2015 оны 5 дугаар сард эхэлсэн бөгөөд 2019 онд дуусах юм байна.
Тэргүүн Б.Алтанжолоо “Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин хүүхдэд эрүүл мэндийн туршилт хийх зөвшөөрлийг ЭМЯ, БСШУСЯ хамтран олгож ажилласан болох нь баримтаар нотлогдсон. Уг баримтанд тулгуурлан ЭМЯ, БСШУСЯ, ХНЯ-нд "Бага насны хүүхдийг туршилтад оруулж буй бусармаг явдлаа таслан зогсоогооч" гэлээ.
“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн дэд тэргүүн Ц.Эрхэмбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Хохирсон хэр олон хүн хандаад байгаа вэ?
-Миний бие нэгдүгээрт “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн дэд тэргүүний хувиар хоёрдугаарт хохирсон хүүхдийн ар гэрийн төлөөллийн хувиар оролцож байна. Манай эгчийн хүүхэд энэ туршилтанд хамрагдсан. Дүүд маань бие, эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлт гараад байгаа юм. Баруун талынх нь уушги хатгаж өвддөг болсон. Биеийн тамирынхаа хичээлдээ ч орж чадахааргүй болчихоод байна. Туршилтад орохоосоо өмнө цоо эрүүл хүүхэд байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Тиймээс бид сэрэмжлүүлэхийн тулд энэ хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Тэдгээр 8214 хүүхдийн эцэг эхэд хандаж хэлэхэд таны хүүхдийн биед ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илэрч байгаа бол бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна.
-Энэ витамин нь хаанаас орж ирсэн. Ямар судалгаа шинжилгээ хийгдсэн байдаг юм бол?
-Олон улсад эм зүйн гэрээлэгч болон дамжин зуучлагч компаниуд байдаг. Хэрвээ хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд дор хаяж 5 удаагийн туршилтыг хүн дээр хийсэн байх шаардлагатай. Үүний цаана асар их мөнгөний асуудал яригддаг. Олон улсад хамгийн их мөнгө олдог бизнесийн нэг төрөл гэж хэлж болно. Энэ төслийг анх "Монголын эрүүл мэндийн үүсэл" ХХК хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Бид тухайн компанийг эм зүйн зуучлагч компани гэж хардаж байна.
-Тухайн үед эцэг эхтэй нь гэрээ хийсэн байх?
-Анх хийж эхлэхдээ гэрээ маягийн юм танилцуулж гарын үсэг зуруулсан байгаа юм. Тэр нь ойлгоход бэрх, маш их төөрөгдүүлсэн. Эцэг эхчүүд Д витаминыг нэг удаа өгөх юм байна гэж ойлгожээ. Ингэж 3,4 жилээр үргэлжлэхийг мэдээгүй. Гол нь хамгийн эрүүл гэсэн хүүхдүүдэд уулгаад дараа нь тандалт судалгаа хийж байгаа асуулт нь, таны уушги өвддөг болсон уу? Ямар нэгэн өөрчлөлт гарсан уу гэх мэт маш хүнд хүнд асуулт байгаад гайхаж байна. Олон улсад эм зүйн туршилтад орох юм бол нэг удаагийн 500 доллароос дээшээ байдаг. Гэтэл монголд өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд дээр хийж байна.
-Энэ талаар холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?
-Одоогоор БСШУСЯ, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яаманд энэ асуудлыг анхааралдаа авах тухай албан бичиг хүргүүлсэн. Одоогоор Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас хариу ирүүлээд байна. Гэхдээ яам өөрөө мэдэхгүй, бусад яамнаас ямар хариу ирсэн талаар асуусан утга бүхий албан бичиг ирүүлсэн. Бид цаашид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ.
Судалгаанд дараах сургуулийн хүүхдүүд хамрагджээ.
Баянгол дүүрэг
13 дугаар сургууль -448
Чингэлтэй дүүрэг
49-р сургууль-310
72 дугаар сургууль-950
37 дугаар сургууль -613
57дугаар сургууль 398
Хан-Уул дүүрэг
34-р сургууль 278
60 дугаар сургууль 325
Баянзүрх дүүрэг
Шавь цогцолбор 1185
21-р сургууль 412
92 -р сургууль 472
Сонгино хайрхан дүүрэг
65-р сургууль 857
12 -р сургууль 840
107-р сургууль
Сүхбаатар дүүрэг
4-р сургууль 291
16-р сургууль 335
А.Түвшин

Сэтгэгдэл ( 20 )
Монголчууд Д аминдэмийн дутагдалтай. Энэ байгууллага шиг хүүхдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа газар монголд байна уу? Мунхаг мэдлэггүй малнууд юу яьж сенсацлаад байнаа. Ядаж вакцин витаминыхаа ялгааг мэдчихээд хэвлэлийн бага хурал хий
Ene ulsad amidrah arga bna uu yamar hetsvv yum be
D vitaminii turshilt gej yu yariad baigaa yum be ali heden zuun jiliin umnuus humuus heregleed udaj baigaa vitaminiig odoo turshina ch gh shig harin ch surye uvchin tuschihaad olon niited haldvar taraaj baigaa olon hun deerees n huuhduudiin surye gj hen ch dugaraagui uyd dugaraad sanaa taviad ajillaj baigaa humuus shig haragdhiin. Uushgaar uvdunu ch gj bas yu bhav de bolovsrolgui heden sensats huusun heden nuhduudiin yarianaas bolood ingej tuilshiraad baidag!!! Tsaad baiguullaga n buh barimt bichgee il gargatsan l yum bishuu hen ch harsan teren deer n duruulj baigaad heden tug olchi gsn garud
Манай хүүхэд энэ судалгаанд хамрагддаг, энэ бол туршилт биш судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд витамин Д уулгаад сүрьеэ өвчнөөс сэргийлэх харин ч сайн үйл явагдаж байгаа ш дээ, би сая судалгааны багийн эмчтэйгээ ярьлаа энэ бол худал гүжирдлэг гэж байна, хүүхэд минь судалгаанд хамрагдсанаас хойш хурдан өсөж өвөл ханиад хүрэх нь багассан шүү, эцэг эхчүүдээ мэдээлэлд ултай суурьтай хандаарай!!!
Mongol uls hugjuhgui baigaa shaltgaan ni iimerhuu humuus medeelel hiij terend ni itgedeg humuus baigaad l uchir baigaa yum daa. Ur huuhduudee hamgaalah ni etseh eh buriin uureg gehdee arai ch iim shinjleh uhaanii bitgii hel naad zahiin bolovsrolgui medeelel hiih ni...heleh ch ug alga
урьд нь генетикийн өөрчлалттэй 8 хөхтэй үнээний сүү мөн гардасил гэж охидыг үргүй болгодог вакциныг эмч багш нар нийлж эцэг эхчүүдтэйгээ тэмцээд зогсоосон одоо бас энэ аймшигт зүйл болж байна. хүний ёсноос гадуур яасан аймаар юм бээ
Ер нь ТББ элдэв шашны байгууллагууд монгол хүүхдийн зүг харцаа шуналтайгаар чиглүүлэн монгол хүүхдийн дунд элдэв үйл ажиллагаа зохион байгуулж байна Хамгаалагч болох багш нарыг нь элдвээр муулан багшийн зүг хүмүүсийн анхаарлыг чиглүүлээд араар янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг болсоор удлаа Болиулах монгол төр хүүхдээ гаднын элдэв халдлагаас хамгаалах цаг нэгэнт болсон
Төр нь ЕБС аа харах хянахаа ивээлдээ авахаа байснаас ЕБС руу шашны болоод ТББ болон элдэв байгууллагууд зохион байгуулалттайгаар халдах боллоо Багшийг муулан шуугиан дэгдээгээд араар нь элдэв бусын иймэрхүү ажил амжуулж явна
500$ өгдөг байсан ч хүний эрүүл мэнд иймхэн үнэтэй байх уу. Арай ч дээ ядуугийн зовлон гэж
dr bga malnuudaa naad turshiltiin baktsinaa uursdiinhuu huuhduuded hiigeech engiin ard irgediin huuhduud turshiltiin tuulainuud bish shuu
ЕР НЬ ЯАГААД ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ВАКЦИН ХИЙДЭГ БАЙНА АА???? ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ ХАРШИЛ ГЭХ МЭТ СУУРЬ АСУУДАЛТАЙ ХҮҮХДҮҮД Ч БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
БАЙНГА Л ҮНЭГҮЙ ВАКЦИН, НАС ЗААСАН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ЗАРЛАЖ, ХУДЛАА ОНОШИЛЖ ЭМ, ТАРИАГАА ШАХСАН ГОМДЛУУДЫН МӨРӨӨР ШАЛГАЖ, БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮҮДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Би сургууль дээр хийгдэж байгөа элдэв вакцин,тарилга, дусаалга хүүхдүүддээ хийлгэдэггүй. Багшид нь урьдчилаөд хэлдэг. Манөй хүүхэд тариулөюөхгүй гэдгийг. Вакцин бол маш муу. Хүүхдийн дархлаа унагаадөг. Вакцин бол зүгээр бизнёс.
nodnin eh nylhas deer baga nasni targalalttai huuhduudd sudalgaa hiijb gd amru n um dusaagd mon hubiin emnelegt abaachd 1 oroo ruu oruuld yasn medehgui neg uzleg hiisen bilu gehdee ter sudalgaa nhuuhedn eruul mendd zugeer bg.
саяхан их сургууль дээр гахайн хавдарын вакцин хийсэн.7хоноод гахайн хавдар тусчих юм.энэ ямар учиртай юм бол гайхаад байна.уг нь өвчлүүлэхгүй гэж хийдэг биз дэ.энд хариулт өгөөчээ
Цолмон гэж авгай хүний үрсээр тоглосон нь багадаагүй бмаар юм, дахиж эрүүл мэндийн салбар луу ойртуулж болохгүй шүү
15 р сургууль сүрьеэгийн сорил гээд саяхан хийсэн шүү дээ
Etseg ehcuud huuhdee umuurc uhcih geed baidag iimerhuu yu ni medegdehgui em taria buu hiilgeec!!!.
Ёстой балай юм анхнаасаа яах гэж хамрагдсан юм бэ?!! Хэн шахаж шаардсан юм бэ???
Үүнийг үнэний хувьтай гэж бодож байна.Ер нь болж өгвөл гол хэдэн вакцинаас өөр вакцинуудыг бол хийлгэх хэрэггүй гэж боддог.,ялангуяа сүүлийн үед шинээр хийгдэж байгаа вакцинуудыг туршилтын журмаар хийгээд байна уу гэж боддог.Хөгжил буурай улсын минь иргэдийг минь үнэгүй хямд гэдэг үгээр тархий нь угаагаад эм тарианий туршилтын бай болгоод байна уу даа гэж бодож явдаг шүү