"Багш нарын цалин нэмүүлэх түр хороо"-ноос дахин хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Одоогийн байдлаар 44-р бүрэн дунд сургуулиас эхлэн ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн төдийгүй орон нутгийн багш нар мөн нэгдэхээ мэдэгдсэн аж. Тодруулбал, тавдугаар сарын 1-ний өдөр орон даяар нэгдэн Сүхбаатарын талбай дээр "Боловсролоо аврах аян" хэмээх цуглаан зохион байгуулах юм. Тэрхүү цуглааны дараагаар Аймаг, сум, дүүрэг, хороодын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлах аж.
Өнгөрөгч оны наймдугаар сараас эхлэн 30 гаруй мянган багш нар нэгдэн "Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо" хэмээх хөдөлгөөнийг байгуулан багш нарын цалинг нэмүүлэхээр эрчимтэй тэмцэж эхэлсэн билээ. Энэ цагаас хэд хэдэн хэвлэлийн бага хурал зохион байгуулж төрийн дээд удирдлагуудад шаардлага бичиг хүргүүлсэн боловч тодорхой хариу ирүүлээгүй аж. Тэдний тавьж буй шаардлага нь Нэгдүгээрт, Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөгт хүргэж нэмэх.
Хоёрдугаарт, Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой тогтоох, багшийг төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд оруулж цалингийн шатлалыг шинэчлэх
Гуравдугаарт, Боловсролын салбарын чанарыг сайжруулахад төрөөс анхаарч, 2020 он гэхэд багшийн цалинг олон улсын жишгээр 3500 ам.доллартай дүйцэх хэмжээнд хүргэх тухай дурдсан шаардлага тавьсан хэдий ч асуудал шийдэгдээгүй нам жим өнгөрсөн юм. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр МБШУҮЭ-ээс шаардлагын хариуг илгээсэн бөгөөд тус хариундаа "Шаардлага мэдэгдлийн нэгдүгээрт: Манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр албан бичиг хүргүүлж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсоны дагуу 2017 онд төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал байдлаар олгуулсан. Үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газраас журам гаргах ёстой байсан ч журам гаргаагүйгээс болж олон маргаантай асуудлууд үүсч байгаа учраас үүнийг шийдвэрлэж өгөхийг Засгийн газарт хүссэн " гэсэн аж. Иймд тэмцлийн эцсийн шат бүхий хугацаагүй ажил хаялт зарлахаа "Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо"-оос албан ёсоор мэдэгдээд байгаа юм.


Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 25 )
Huuhdee shavi naraa boddog bol surguuliin amralt ehleheer ene temtslee hiigeerei
та нар цалин нэмэгдүүлж болно. хамгийн гол үр дүн нь өргөн хэрэглээний барааны үнийг энэ сургаар чин нэмэгдүүлэхгүй байх асуудал. Та нар өнөөдөр 100.00 -аар цалингаа нэмэгдүүлдэг, тэр орой нь бүх дэлгүүр, үйлчилгээний байгууллаг үнээ нэмдэг.үр дүн нь нийт дүнгээрээ харин ч хүнд тусдаг. ийм учраас засгийн газартай энэ тал дээр гэрээ байгуулах хэрэгтэй. тэгэхгүй бол бусдыг хөлдөө битгий чир.
Цалин нэмэхүүлэх нь зөв л даа Гэхдээ заавал ажил хаях хэрэг байна уу Үнэндээ та нарын төлөө санаа зовсондоо бус улс төрийн хожоо харсан юмнууд л ингэж турхираад байна л даа
ЗӨВ. БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД. ЭНЭ БОЛ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭСЭН ҮГ. ТӨРД БУГШСАН ЦҮНХЧИД ХЭЧНЭЭН ТЭРБУМААР ҮРГҮЙ ЦАЦДАГ БИЛЭЭ. ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛОО НЭН ТЭРГҮҮНД АВРАХ ХЭРЭГТЭЙ.
ЗӨВ. БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД. ЭНЭ БОЛ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭСЭН ҮГ. ТӨРД БУГШСАН ЦҮНХЧИД ХЭЧНЭЭН ТЭРБУМААР ҮРГҮЙ ЦАЦДАГ БИЛЭЭ. ЭРШШЛ МЭНД БОЛОВСРОЛОО НЭН ТЭРГҮҮНД АВРАХ ХЭРЭГТЭЙ.
Tenegt maluud aa, ta har ajil hayadag etgeed mun uu, ter uildverchnii Batzorigtoo handaj yahaa asuuj zuvlu.Tur horoo gej haa burtgeltei, heniig hamaarch erhiig ni hamgaalah erh haanaas avsan, Olon bagshiig zuv yum ruu ur duntei yum ru urial...
Намар олигтойхон тэмцэж чадаагүй байж,өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав дээ. Төгсөлт болох гэж байхад хүүхдийнх амьдралаар тоглоод хэрэггүй шүү. Эрхэм багш нараа
Тогсолтийн шалгалт болох гэж байхад буруу буруу Ажил аясан багш нарыг халаад шинэ тогсогчдоос багш болго Хуухдуудийг дэндуу бодохгуй байна Сургалтын чанар ч муу байна Харин ч шинэ залуу багш нартай болох боломж байж магад
Ц.Эрхэмбаяр: Олон улсад 500 доллароор хийдэг эм зүйн туршилтыг 8214 хүүхдэд хүчээр хийж байна Судалгаанд дараах сургуулийн хүүхдүүд хамрагджээ. Баянгол дүүрэг 13 дугаар сургууль -448 Чингэлтэй дүүрэг 49-р сургууль-310 72 дугаар сургууль-950 37 дугаар сургууль -613 57дугаар сургууль 398 Хан-Уул дүүрэг 34-р сургууль 278 60 дугаар сургууль 325 Баянзүрх дүүрэг Шавь цогцолбор 1185 21-р сургууль 412 92 -р сургууль 472 Сонгино хайрхан дүүрэг 65-р сургууль 857 12 -р сургууль 840 107-р сургууль Сүхбаатар дүүрэг 4-р сургууль 291 16-р сургууль 335
Ц.Эрхэмбаяр: Олон улсад 500 доллароор хийдэг эм зүйн туршилтыг 8214 хүүхдэд хүчээр хийж байна “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс бага ангийн 8214 хүүхдэд олон улсад зөвшөөрөгдөөгүй шинэ вакцины туршилт явуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн тэргүүн Б.Алтанжолоо болон дэд тэргүүн Ц.Эрхэмбаяр, орон нутгийн эцэг эхийн төлөөлөл Д.Батбямба нар оролцлоо. Хурлыг зохион байгуулагчид 2015 хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д витамин амин дэмийн нөлөө” төсөл нь хүүхэд
олигтойхон тууштай хаяхгүй цогзолммаагийн аманд орсон шигээ боловоо. Хамгийн гол нь эв нэгдэлтэй.тууштай баыж аливаа зүйл бүтдэг юмдаа. Эв нэгдэлгүй бие биеэ дэмжихгүй бол цогзолма .хүрэлсүх мэт зажлахгүы залгина.тууштай тэмцэхгүй бол хэрэггүй.ТУУШТАЙ.зоригтой. ТЭВЧЭЭРТЭЙ байх
Багш нарын цалинг нэмэх хэрэгтэй, эдийн засаг , ахуй хангамж нь баталгаатай байж ажлын амжилт гарна шүү. Хөрөнгөтнүүдийн нуусан мөнгиЙГ хурааж аваад ард түмний асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Арилжааны банкинд өр зээлтэй хүмүүсийн үндсэн хүүнд тооцож авсан төлбөрийн 70 %-ийг үндсэн зээлэнд оруулж тооцоход л нийгмийн асуудал бага ч гэсэн шийдэгдэнэ шүү дээ
bagsh nertei yu ch meddeggui tumnii huuhdiig horloj baigaa ene balainuudiig yah be ard tumen mini ed nar tun engiin zuiliig ch meddeggui yum edniig attestatchilaad uzeerei tensheh hun tun hovor ardiin huuhduudeer toglocon edend hariustlaga tootsoh heregtei
улс төрд олон жил илжэрсэн хогнууд одоо хэрэггүй цэвэр зөв хүмүүс хэрэгтэй байна жишээ Үнэн ба зөв нам гэх мэт ард түмний дундаас гарч ирж байгаа хүмүүс
улс төрд олон жил илжэрсэн хогнууд одоо хэрэггүй цэвэр зөв хүмүүс хэрэгтэй байна жишээ Үнэн ба зөв нам гэх мэт ард түмний дундаас гарч ирж байгаа хүмүүс
ХАЯА ХАЯ. ТА НАРААР ДУТАХГҮЙ. ЭЧНЭЭГЭЭР СУРГАЯ. ЧАНАР НЬ ДЭЭР
5 үгтэй өгүүлбэрд 6 алддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улсуудын юун цалин нэмэх харин хүлээсэн үүргээ муу биелүүлдэг, ажилдаа хайнга хандаж, эх орны ирээдүйгээр тоглож бна... гэх мэтээр захиргааны болон хуулийн арга хэмжээ авч байх хэрэгтэй баймаар юм. :)
Хугацаагүй ажилгүй болохыг хүсэж байгаа эдгээр хүмүүсийн хүслийг хүлээн авч, явуулах хэрэтэй. Харин ажил хайж байгаа хүмүүсийг оронд нь авах хэрэтэй.
ШИНЭ ТӨГСӨГЧ НАРТ АЖЛЫН БАЙР НЬ БЭЛЭН БОЛ САЙН ШҮҮ
БАГА АНГИЙН БАГШ ГЭХЭД ТОО, МОНГОЛ ХЭЛ ХОЁРХОН ХИЧЭЭЛ ОРСОН БОЛДОГ. БУСАД ХИЧЭЭЛИЙГ БИЕИЙН ТАМИР, ДУУ, ЗУРГИЙН БАГШ ТУС ТУС ОРНО. АЧААЛАЛ БАГА БАЙГАА. АЧИРХААД БАЙХ ЮМ ХАРАГДДАГГҮЙ. СУРГАЛТЫН ЧАНАРТ БАГШИЙН СЭТГЭЛ ДУТДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ҮЛДЭХ НЬ ҮЛДЭЭД АЖИЛДАА ДУРГҮЙГ НЬ ЯВУУЛ