Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан Улсын Нэгдүгээр амаржих газрын Хүлээн авах тасагт дотуур үзлэг хийхэд иргэн С-ийн бэлэг эрхтэн дотроос их хэмжээний мөс гэх нэршилтэй мансууруулах бодис гарч ирсэн байна. Улмаар эд мөрийн баримтаар уг хар тамхийг хураан авч холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Бэлэг эрхтэндээ хар тамхи нуусан гэх Г.Сарангэрэл гэж хэн бэ?

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бэлэг эрхтэндээ хар тамхи нуусан гэгдэх С нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан, мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан Г.Сарангэрэл болох нь батлагджээ. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 оны хавар хар тамхины хэрэгт холбогдоод зогсохгүй тухайн үеийн Хуульзүйн сайд "Х.Тэмүүжингийн нялх амраг" хэмээн цоллуулж, Монголын нийгэмд нэлээн шуугианыг тариад амжсан юм. Энэ тухай доор дэлгэрэнгүй өгүүлье.
Г.Сарангэрэлийн гэх сенсааци эхэлсэн нь...

2014 оны гуравдугаар сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан гэх мэдээлэл тархав. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж.
Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961..., 9520... гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961..., 9520... дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961... дугаараас 71 удаа залгасан, 9520... дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910... дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болж, Монголын нийгэмд Г.Сарангэрэл гэгч энэ эмэгтэй багагүй дуулиан тарьж эхлэв.
"Сайн ах"-ын "сайн дүү" Г.Сарангэрэл

Хар тамхины хэрэгт холбогдож, шоронд саатуулагдаж байсан Г.Сарангэрэлээс хэвлэлийнхэн ярилцлага авч эхлэв. Харин тэрбээр “Би Х.Тэмүүжинтэй унтсан. Сайн ах гэж боддог. Ажлын байран дээр нь хүртэл очиж байсан” хэмээн ярьсан нь олныг гайхашруулав. Учир нь түүнийг Х.Тэмүүжингийн талаар ийм юм ярина гэж хэн ч төсөөлөөгүй байсан юм. Гэвч тэрбээр хийсэн мэдэгдэл, хэвлэлд өгсөн ярилцлага болгондоо Х.Тэмүүжинтэй холбоотой гэдгээ хэнээс ч нуулгүй хэлж байсан юм.
Утасны хулгайд урьд нь холбогдож байжээ
Г.Сарангэрэлийг сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдох үед хуулийн мэргэжилтний хувиас гэхээсээ илүүтэй улстөрийн зорилгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүгээр нэлээн "Оролдсон" юм. Тодруулбал, Г.Сарангэрэлийг урьд нь юу хийдэг байсан хийгээд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан уу гэдгийг нь хүртэл судалж тогтоосон байдаг. Улмаар Г.Сарангэрэлийг утасны хулгайн хэрэгт холбогдож, цагдаагийн газарт шалгагдаж байсныг нь хүртэл олж тогтоосон байдаг.
Төрсөн эцгийнхээ машиныг хулгайлсан хэрэг илчлэгдэв
Г.Сарангэрэл хар тамхины хэргээр 2014 онд шүүхээс ял сонсч, 2015 онд суллагдав. Гэвч тэрбээр засан хүмүүжүүлэх газар засарсангүй бололтой. Шоронгоос суллагдсаныхаа дараахан тэрээр аавынхаа автомашиныг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагджээ. Тодруулбал,, СХД-ийн 16-р хороонд оршин суугч Ганбаатар УНХ 22-73 улсын дугаартай, Соната-6 маркийн автомашинаа өөрийн төрсөн охин болох Сарангэрэлийг хулгайлсан гэж үзэж гомдол гарган хэрэг бүртгэх албанд өргөдөл гаргасан байдаг. Аавынхаа машиныг хулгайлаад зугатаасан охины хэргийг цагдаа нар шалгаж, түүнийг олж өгсөн ч төрсөн эцэг нь учраас гомдол гаргалгүйгээр өргөдлөө татаж авчээ.
Г.Сарангэрэл эцэг эхээс гурвуулаа

Г.Сарангэрэл эцэг эхээс гурвуулаа. Дээрээ хоёр ахтай гэнэ. Түүний аав нь 2016 онд бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл бий бөгөөд ээж нь тэтгэвэртээ гарчээ. Г.Сарангэрэл хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа " Би сургуульд сурна. Аялал жуучлалын чиглэлийн мэргэжилтэй болно гэж боддог" хэмээн ярьсан удаатай
Г.Сарангэрэл ээж болсноо ихэд нууцалдаг гэнэ

Хэцүү нэртээс гараад хайртай залуутайгаа хамт амьдарч хөл хүндтэй болсон тэрбээр 2016 онд ээж болсон гэгддэг. Гэвч тэрээр энэ тухайгаа ихээхэн нууцалдаг гэнэ лээ. Харин өдийг хүртэл хажууд нь тулж түшсэн амрагаа магтаж “Миний хань хамгийн мундаг, энэ хорвоо дээрх хамгийн халамжтай бас надад хайртай бас хамгийн сайхан залуу” хэмээдэг аж.
Г.Сарангэрэл он гарсаар хар тамхины хоёр ч хэрэгт холбогдсон нь...
"Газар байгаа нэр хүндүүдээ шороонд булуулах гээгүй л бол! Тайван байлга!!!” хэмээн улстөрчдийг айлгаад авсан Г.Сарангэрэл нэгэнтээ “Алдаа л биз яадгийн, амьдрал ямар заавартайгаа ирэх биш” гэж эгдүүцэж" явсан цагаасаа хойш хэд, хэдэн хэрэгт холбогдоод амжсаныг дээр өгүүллээ. Түүний хувьд 2018 он гарснаас хойш хоёр ч удаа хар тамхины хэрэгт холбогдоод байгаа юм. Тодруулбал,энэ оны хоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаныхан мөрийтэй тоглоомын газруудад хийсэн шалгалтынхаа үеэр тоглоомын газруудад мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис зардаг байж болзошгүй этгээдүүдийг шалгахад Г.Сарангэрэл баригдсан аж. Улмаар Г.Сарангэрэлээс шинжилгээ авахад түүний шээснээс метамфетамин буюу мөс илэрсэн байна.
Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө тэрбээр хилээр хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан нь энэ аж. Ийнхүү удаа дараа хар тамхины хэрэгт холбогдож байгаа ч хуулийн хариуцлага хүлээхгүй явж өдийг хүрсэн нь хачирхалтай. Өнгөрөгч хоёрдугаар сард Г.Сарангэрэлийг мөрийтэй тоглоомын газар хар тамхи борлуулж байсныг нь хуулийнхан тогтоосон хэрнээ ямар нэгэн хариуцлага тооцоогүй өнгөрсөн үү гэдэг сонин. Ингэж хардаж байгаагийн үндэс нь гурав дөрөвхэн хоногийн өмнө тэр дахиад л хар тамхитай холбогдсон хэрэг үйлдсэн явдал юм. Энэ бүхнээс дүгнэхэд Г.Сарангэрэлийн ард хуулийн томоохон хамгаалагч байгааг ч үгүйсгэх аргагүй. Үгүй бол тэрбээр удаа дараа ингэж хар тамхины хэрэг үйлдэх боломжгүй биз ээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 42 )
Хэн Ивээн тэтгэж хэргийг нь хаацайлж байсан тэр Тэмуужин нь хамтарагч
Er.ni.har.tamhiny.ard.tsagdaagiin.hurandaa.bar.baidag.gesen.yariangaduur.ih.baidag
Энэ ёстой засрахгүй хүүхэн юм бишүү яаж ээж, айл гэрийн эзэгтэй байдаг бнаа. Тэр сайн ах нартай нь хамтад нь шийтгэмээр юмаа.
yadag har yagii ve
Hat.tamhiny.ard.tdagdaagiin.hurandaa.nar.bdag.gej.olon.hun.yaridag.yam.bna.lee.
Ene Sarangerel huuhniig shuud tsaazlah heregtei. Mongol undestend hor uchruulj bn. Hunii gar jil baih ni hamaagui . Shuud alah heregtei.Daraagiihad ni surgamjtai.Huuli Zion saidruu uuruu olon udaa zalgasan ni zohion baiguulalttai yum bn.
Arai ch dee mongold huuli hyalant gej bnuu. Uur ulsad bol shuud tsaaz
Temuujingiin esreg hun eniig yum hiilguuleed bgaa baih ner n Temuujin deer gardag tul
ene met nuuj oruulj irdeg heden myangan zaluus baiga ged bod. mongolchuud ch genen yum
Xurts ard baigaadaa BuyantUhaagiin xil gaali securitig atgaj hul damnasan kontrband hiideg gol boss ni
Xurts ard baigaadaa BuyantUhaagiin xil gaali securitig atgaj hul damnasan kontrband hiideg gol boss ni
Temuujinni har tamhinii biznes hiideg uym bishuu
hyatadad barigdchihgui de tsaaz sonsoj baij l uhaarah baih ternees naash bol zasrahgui yu bna l da
unende heleh mi ug alga gdg bha.gehde l neerei arai 2 temuujin ch gsn sur bolgod bh ym bish manaid chin odo hen durta n uls turd ordog bolchihson tiimdei ch ols oron maani neg iimerhu bolson bna da.ter gudamjni ynhan hulgaich emtei temujingin ner holbogdoh neeh sonin bish bas l uls turd shurgalhada umnu naad huuhentei chin baigalo baaraar l ywdag bsn yn buuda muudal tsaasha.
ehees torson bieig ingeh gejde
Zasrahgui hulgaich bna daa estoi
Hul garii ni huga tsohiod gruppeer ni amidruulcmaar yanhan baina.
Хар тамхинд донтсон юм байна Нэмэргуй Шоронд олон жил хоригдвол харин холдох болов уу яах бол
аймаар шулам юмаа . бс хар тамхинд донтцон !!!
Тэмүжин ойрноос Баттулгыг хүчтэй шүүмжлээд эхлэсэн чинь Баттулга саркагаа ахин гаргаж ирж байгаа юм биз дээ. Дандаа эрүүгийнхэн, бөхчүүд, хар тамхичид, янхнуудаар утсан хүүхэлдэйгээ хийсэн ийм ерөнхийлөгчтэй бид мөн заяа муутай ард түмэн шүү.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23-р зүйлд заасны дагуу мэргэжлийн их эмч, сувилагч нарыг оролцуулан Улсын Нэгдүгээр амаржих газрын Хүлээн авах тасагт Тэмүүжин Женко Нямдорж 3т дотуур үзлэг хийвэл эзэн нь илрэх юм байна
Ene huuhneer Temuujing horloson hun Nyamdorj magadgui enenii ard Hyamdorj bgaa
Jolooch nariig shalgadag tes mest orj irsen l yum gesen yagaad ashiglahgui bgaa yum be huuli zuin saidaa bidnii ur huuhed yamarch ireedui alga bna sh dee undesniivayulgui baidald orj bna undesnii mohold hurlee urlag soeliihon hurtel hereglej zaluuchuudad buruu ulger bolj bna harangiin lhagvaagaas ehluuleed uzen yadaj bna archaagui yumnuud hip hopiin Baabar hurtel uhehgui yah gej garch irdeg bna aa
Yas yuman deeree arhu pisi togloomd dontoh yuch bish bolood bna har tamhi mansuuruulah zuil chini engiin uzegdel bolood bna gedguig ard tumen mini oilgo sogtuu jolooch yavdag bsan bol odoo mansuursan jolooch nar ih yavdag bolson yagaad tor zasag tsagdaa nar temtsehgui bgaa yum be yagaad gevel toriin tomchuudiin huuhduud heregledeg magadgui oorsdooch hereglej bgaa biz tsagdaa nar har tamhi borluuldag geed bgaa humuusiin ard oorsdoo baidag ch bj magadgui etseg ehchuud mini huuhduudee sain anhaarahgui bol dund surguuliin huuhduud geregleed ali ert gazar avsan bololtoi
Энэ ямар хаширдаггүй юм бэээ
Женко гийн захион байгуулсан хэргүүд юм бишүү.
Sain ah Temkagiin nuluu bnaa bna
Ene odoo yatsan har hog ve? Buruu gariin arhagshsan baliar shaar yumaa, saltaandaa nuusan yum ni yamar neg baidlaar zadarval amia ch aldah hurtel ayultai , mansuuruulah turliin bodistoi hiih temtsliig turuus sain chalgalj uguhgui bol ireeduin tuhai yariad ch hereggui.
Ene odoo yatsan har hog ve? Buruu gariin arhagshsan baliar shaar yumaa, saltaandaa nuusan yum ni yamar neg baidlaar zadarval amia ch aldah hurtel ayultai , mansuuruulah turliin bodistoi hiih temtsliig turuus sain chalgalj uguhgui bol ireeduin tuhai yariad ch hereggui.
Ene odoo yatsan har hog ve? Buruu gariin arhagshsan baliar shaar yumaa, saltaandaa nuusan yum ni yamar neg baidlaar zadarval amia ch aldah hurtel ayultai , mansuuruulah turliin bodistoi hiih temtsliig turuus sain chalgalj uguhgui bol ireeduin tuhai yariad ch hereggui.
Ene odoo yatsan har hog ve? Buruu gariin arhagshsan baliar shaar yumaa, saltaandaa nuusan yum ni yamar neg baidlaar zadarval amia ch aldah hurtel ayultai , mansuuruulah turliin bodistoi hiih temtsliig turuus sain chalgalj uguhgui bol ireeduin tuhai yariad ch hereggui.
Женко байгаа!!! Хамгаалагч гаргаж өгөөд сүржигнээл байсан
ОВОО ГАР ЮМАА