Бөө нар төрийн түшээдийг тэнгэрт мэдүүлнэ

2018 оны 04 сарын 18

“Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо” ТББ-аас төрийн түшээдийг тэнгэрт мэдүүлж, шийтгүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр /2018.04.18/ мэдээлэл хийлээ.

Эгнээндээ тэнгэр шүтлэгтэй 30 гаруй байгууллагыг тэгтгэсэн тус холбооноос бөө, удган, зайрангуудын онгод тэнгэрээс өгсөн даалгаврын дагуу хатуу хариу илгээх зан үйл гэгчийг үйлдэхээр болжээ. Тэдний хэлж буйгаар тухайн холбооны бөө, удган, зайрангууд ураг төрлийг засдаг бус Улс Монгол, дэлхий дахины хэрэг явдлыг засч чадах хүч чадалтай учраас бүгд нэгдэж улс нийгэмдээ хүчээ өгөөр шийдсэн аж.

Удган, зайрангууд "Эх орон газар шорооныхоо төлөө цохилох зүрхтэй хүмүүс байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт их итгэл өвөрлүүлж “Монгол яллаа” гэж бодож байсан. Гэтэл үнэхээр гомдмоор байна. Тиймээс бид Монгол төрд шургалж өөрийн хар амиа хоохойлж, ард түмнийг хохироож, газар шороогоо малтсан, хууль хяналтын байгууллагаас нэрийг  нь зарласан 27 хүнийг цээрлүүлнэ. Тэднээс эхний есөн хүнийг тэнгэрт мэдүүлнэ. Нартын хууль дийлэхээ байчихсан юм бол тэнгэрт мэдүүлнэ. Тэнгэр тэр хүмүүсийг шийтгэг. Бид мэдүүлээд л орхино. Энэ бол онгод тэнгэртэй бүх хүмүүсийн онгодын захиас даалгавраар хийгдэж байгаа зан үйл юм. Удган зайрангуудыг хүрэлцэн ирэхийг уръя” гэв.

Энэхүү зан үйлийг энэ сарын 21-22-нд шилжих шөнө үүрээр хийх аж. Одоогоор 25 байгууллага, иргэн энэхүү зан үйлд оролцохоо мэдүүлжээ. Тэд хараал хийхгүй. Зөвхөн  эх орон газар шороогоо хайрлан хамгаалаагүй хүмүүсийг тэнгэрт мэдэгдэж, шийтгүүлэх гэнэ.


Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.100.210) 2025 оны 03 сарын 13

зөө зөө амьд явахад ч их юм үзэх нь дээ. алга болсон ганц охин олж чадахгүй байж. юун тэнгэр вэ. эрүүл биш

1  |  0
ЗОЧИН(202.179.11.10) 2025 оны 03 сарын 13

наадуул чинь тэнгэрийг хахуульдах гэж оролдоно шүү,ёстой улангассан нөхдүүд дээ,толгой нь очирбат,багабанди,энхбаяр, баяр,энхболд миеэ,элбэгдорж,да ганболд,батүүл,гончигдорж,лүндээ,нар шүү дээ

1  |  0
mongol(202.131.233.190) 2025 оны 03 сарын 13

Naad humuusee tengert meduulj tsag aldaj baihaar tengerluu bur musun yavuul

1  |  0
Okok(112.72.14.206) 2025 оны 03 сарын 13

Boljil bnashde.kkk

1  |  0
Top