Ж.Тогтохбаяр: Дугаарын хязгаарлалтыг хуучнаар нь үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

Нийслэлийн автозамын хөгжлийн газраас дугаарын хязгаарлалтыг долоо хоногт 2 удаа болгох талаар иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн гаргасан шийдвэрийн талаар тодрууллаа.


Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр: Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хоёр өдөр дугаар хязгаарлахгүй. Хуучин журмаараа нэг өдрийн хязгаарлалт мөрдөгдөнө. Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн учраас түгжрэлийг бууруулах зорилгоор замын цагдаагийн албанаас түр замууд дээр ажиллаж, хөдөлгөөнийг хэвийн явуулж, идэвхжүүлж байна.

-Замын цагдаагийн уулзварыг хааснаар өнөө өглөөний байдлаар маш их ачаалалтай байсан?

-Замын хөдөлгөөн цаашид хэвийн болно гэж үзэж байгаа. Баянмонгол хорооллын зүүн талын саруул хотхоны арын нүхэн гарцтай холбогдсон замаар тусгаарлах зурвас тавьж цагдаа нар байнгын зохицуулалт хийж байгаа бол нарны замд гурваас дөрвөн газарт буцаж эргэх гарцуудыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна. 

Мөн хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замын автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулахын тулд дөрөв дэх өдрийн орой 10 цагаас 1 дэх өдрийн 07:00 цаг хүртэл дахин гурван өдөр зам хаана. Тоноглол хийгдэж дуустал аюулгүй байдлыг хангаж хоёр цагдаагийн алба хаагч болон төмөр замаас дохиочид ажиллана.


А.Түвшин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(64.119.26.37) 2025 оны 03 сарын 13

GUUREN DEER SHUUMJLEED BAIH YU

1  |  0
зочин(66.181.161.127) 2025 оны 03 сарын 13

Энэ ман нам чадөхгүй эргэж буцна.эргэж буцна

1  |  0
ЗОЧИН(139.5.218.49) 2025 оны 03 сарын 13

МАН-ЫН МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ЗАСАГЛАХ ГЭЖ САМАРЧ ӨГЧ БАЙНАДАА!!!

1  |  0
Top