Төрийн албаны зөвлөл, Төв аймаг дахь Салбар зөвлөл хамтран Баянцагаан суманд туршилтын төрийн албаны цахим шалгалтыг зохион байгуулжээ. Орон нутгийн иргэд шалгалтын цахим системтэй танилцаж, шалгалт өгч, өөрсдийнхөө хууль эрх зүйн мэдлэгийн түвшингээ тогтоож, холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэлтэй болсон байна. Хөдөөгийн алслагдмал сумын иргэд хүссэн үедээ аймаг, нийслэлд очиж, цахим шалгалтын талаарх мэдээлэл авах, сонгон шалгаруулалтад оролцох боломж дутмаг байдаг. Төв аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү туршилтын шалгалт нь хөдөөгийн алслагдсан суманд болсон анхны шалгалт юм.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )