Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд 21 аймагтай харьцуулахад тоног төхөөрөмж, машин, техникийн хангамж сайн, эмч нарынх нь ажиллах нөхцөл, ажлын байр нь тухтай, ажлын байрандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой юм. Энэ нь орон нутгийн төр, захиргааны байгууллага эрүүл мэндийн салбартаа хийж буй хөрөнгө оруулалттай холбоотой юм. 2017 онд “Нийгмийн дэмжлэгийн сан”-гаас 53 эмч, эмнэлгийн ажилтанд 53.5 сая төгрөгийн тусламж үзүүлж эмчилгээ, оношилгоо, орон байрны нөхцөлийг нь сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.
2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөс 100 сая төгрөгөөр хоёр Өрхийн эрүүл мэндийн төвийг машинтай болгох аж. Мөн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 145 сая төгрөг төсөвлөж эмч, ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн байдалд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. эрүүл мэндийн асуудалд анхаарах ажээ. 2016 онд орон нутгийн хөрөнгө 914 сая төгрөгөөр “Мэнд-Цэцэн”, 2017 онд 1.1 тэрбум төгрөгөөр “Анхны-Оч” Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барьжээ. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зүрхний эхо бичлэг, оношилгооны лаборатори бүхий тоног төхөөрөмж, дөрвөн машин авч өгөхөд орон нутгаас төсвөөс 70.1 сая төгрөг зарцуулсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )