Эвлэрүүлэн зуучлалын 68.4 хувь амжилттай болжээ

2018 оны 04 сарын 13

Монгол Улсын шүүх 2018 оны 1 дүгээр улиралд шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн нийт 4250 нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл хүлээн авчээ. Үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 4112 өргөдөл, 283 нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн иргэний хэрэг аж. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 4112 өргөдлийн 180 буюу 4 хувийг хүлээн авахаас татгалзаж, 309 буюу 8 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татжээ. Харин 2826 буюу 69 хувийг шийдвэрлэж, 797 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн 2826 өргөдлийн 1934 буюу 68.4 хувьд нь эвлэрэл амжилттай болжээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2018 оны 1 дүгээр улирлын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 1.8 хувиар, шийдвэрлэсэн байдал 10.6 хувиар, хүлээн авахаас татгалзсан өргөдөл, нэхэмжлэл 10.9 хувиар тус тус буурчээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top