Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 413 дугаар ангиас хүмүүжигч З нь энэ сарын 8-нд оргожээ. Оргосон хоригдол хорих ангийн гадна элит үүлдрийн гахай тэжээж байсан гэнэ. Оргосон хоригдлын З-ийн содон шинж тэмдэг нь мурий хамартай, зууван бор царайтай, хоёр хөмсөгний дунд сорвитой,давхраагүй бор нүдтэй, үүдэн шүдгүй аж. Харсан, үзсэн иргэд цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдээлэл өгч, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг анхааруулжээ. Оргодлыг баривчлахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс ШШГЕГ-тай хамтран ажлын хэсэг гарч, эрэн сурвалжилж буй. Ялтан найман жил хорих ялтайгаас жилийн хугацаа үлдсэн байжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 6 )
Hoirhiig gahaind iduulchiheed hudlaa zar taraaj bgaadaa. Neg jil dutuu amitan tenegiin tuil bish bol yu gej orgoh vedee?!!
goo saihanii tuil baijdee teneg baagii 1 jil guriichehgui
Tegbel sain harj yavl daa
юун аймаар царайтай юм бэ, нүдэнд харагдчихлаа