Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаа дуусгаад ӨМӨЗО-ны Баяннуур аймаг, Монгол Улсын Гашуун-Сухайт боомтод ажиллаж, албан хаагчид, жолооч нарын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэ үеэр “Гашуунсухайтын боомтоор гэхэд л хэдий хэмжээний алт, зэсийн баяжмал гарч байгааг нарийвчлан тогтоож чадахгүй байна. Нүүрс хүртэл хулгайгаар гардаг. Зөвхөн Гашуунсухайтын боомт биш Монгол Улсын боомтуудаар хил, гаалиар хэдий хэмжээний байгалийн баялаг, бусад бүтээгдэхүүн гараад байгааг мэдэх цаг нь болсон. Бид өвөг дээдсээс үлдээсэн газар шороо, баялгийнхаа эзэн нь байх ёстой” гэсэн байна. Ингээд Ажлын хэсэг байгуулахаар болжээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 4 )
Eрөнхий сайд Гашуунсухайтад очсоныг хараад энэ Монгол улс чинь эзэнтэй юм байна гэдэг сэтгэгдэл төрж байна
Odoo l Mongochuud min ezentei bologna dee
Odool zob ium hiij exlex shib dee
Зөв шүү. Байгалийн баялагаа бүртгэж гаргах нь чухал шүү. Хяналт тооцоогүй олон жил зөөлгөлөө. Бид гаднаас ганц ширхэг хадаас ч үнэтэы оруулдаг. Хүрэлсүх сайдын үед л эзэнтэй болох нь,