Б.Ариунсанг Оюутолгойн жилд төлөх ёстой 100 сая долларын татвартай холбогдуулан баривчилсан уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг баривчлан шүүхээс үргэлжлүүлэн сар хорихоор шийдвэрлэсэн. Сангийн сайд С.Баярцогтыг саатуулах үед Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсанг ч баривчилсан. Нэгэн үед дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргын албан тушаал хашиж, төрөлх нутаг  Говь-Алтай аймагт АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явсан эл эрхмийг юуны учир баривчлав. Оюутолгойн гэрээг шалгахаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдсан. Эл ажлын хэсэгт орсон зарим гишүүний хэлснээр Б.Ариунсанг  Оюутолгойн төлөх ёстой татварын асуудалтай холбогдуулан баривчилсан ажээ. Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая долларын татварын акт бичсэн ч төлөхгүй байгаа. Манай улсын холбогдох хуулиудаар гадаадын иргэн Монголд үйл ажиллагаа явуулахдаа орлогынхоо 20 хувиар татвар төлөх ёстой ажээ. Жилд 100 сая, төсөл хэрэгжих хугацаанд гурван тэрбум долларын татвар төлөх ёстой юм байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZEV(27.123.212.136) 2025 оны 03 сарын 13

Gadaadiin bugs doloogcdiig hed baisan hamaagui ustgah heregtei

1  |  0
Зочин(112.72.14.76) 2025 оны 03 сарын 13

Улсад төлөх татварыг энэ нөхөр наана цаана болгох эрх зүйн үндэс чамд байхгүй. Иимд өмч хөрөнгииг нь хурааж улсын өрөнд шилжүүлж төлөх ёстой шүүгч нар аа! Улсынхаа төлөө өрииг нь багасгаж төлөхиин төлөө ажил зүтгэ тэгэж байж нэр төрөө сэргээж алдаагаа засах ёстой.

1  |  0
Top