Европын сэргээн босголт хөгжлийн банк 2006 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 1.5 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Дэлхийн 38 улсад үйл ажиллагаа явуулдаг тус банк Монгол Улсын дэд бүтцийн салбарт л хөрөнгө оруулаагүй гэнэ. Тэгвэл дэд бүтцийн салбарт нь хөрөнгө оруулсан анхны аймгаар Орхон аймаг буюу Эрдэнэт хот тодорч магадгүй байна.
Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ирина Кравченко Орхон аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагуудтай энэ тухай ярилцжээ. Тус аймгийн удирдлагаас “ Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх шаардлага бий”-г дуулгажээ. Энэ талаар Сангийн яамтай зөвшилцөхөөр талууд тохирсон байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )