Б.Мэргэн: Арбитрт “Эрдэнэт” үйлдвэр нотлох баримт гаргаж өгөөгүй, төлөөлөл явуулаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 12

Стандарт банк болон Жаст компанийн хооронд үүссэн зээлийн маргааны хүрээнд Английн Арбитрын шүүхээс 2016 оны 9 дүгээр сард гаргасан шийдвэртэй холбогдуулан өр, төлбөрийн хүрээнд АТГ-аас хавтаст хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Жаст компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ асуудлын хүрээнд шалгагдаж байгаа  Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн энэхүү хавтас хэргийг үнэн бодитоор шийдвэрлэхэд нотлох баримтаар ашиглагдах ёстой Английн холбогдох шатны шүүхийн шийдвэр, баримт бичгийг АТГ-т албан бичгээр хандан хүргүүлж байна. Өмгөөлөгч Б.Мэргэн “Арбитрын шүүхийн шийдвэр Монгол ирсэн үү, АТГ-т байгаа юу гэдэг талаар бидэнд тодорхой мэдээлэл алга. Тиймээс цахимаар гарсан Арибтрын шүүх хуралтай холбоотой мэдээллүүдийг англи, монгол орчуулгын хамт АТГ-т хүргүүлж байна. Эрдэнэт үйлдвэр Арбитрын шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Арибтрын шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэрээс төлөөлөл оролцуулахыг хүсэхэд явуулаагүй байдаг. Мөн нотлох баримтаа гаргаж өгөхөөс татгалзсан. Гарын үсэг хуурамч эсэх тухай яриа байдаг. Английн 30 гаруй жилийн туршлагатай шинжээч 12 төрлийн албан бичигтэй холбоотой 170 орчим  хуурамч баримт үйлдсэн материалыг бас орчуулж хүргүүлж байна. Хэрхэн шийдвэрлэхийг АТГ мэднэ” гэв. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(27.123.212.140) 2025 оны 03 сарын 13

Novshnuud dundaas ni tsavcaagaa hiih gej darj baisan biz. Ehnees hediig nuhcih heregtei busdad ni surgamj bolno.

1  |  0
Top