Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг хувьчилж авах гэсэн өчүүхэн шуналаа барьж дийлэхгүй яваа. Тиймдээ ч, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан тушаал шийдвэрийг үл тоосон нь хүний амь нас эрсдэх таагүй үр уршгийг дагуулжээ.
Учрыг тодруулбал, нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол бөхийн өргөө болон “Мишээл экспо” төвийг “Арга хэмжээ, тоглолт зохион байгуулахад зориулалтын бус хэмээн дүгнэж, энэ сарын эхээр албан бичиг хүргүүлсэн байна. Гэтэл уг шийдвэрийг үл тоож, “Дуулах өдөр дуун цэнгүүн” тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тоглолт үзэхээр ирсэн 66 настай эмэгтэй ухаан алдаж, улмаар нас нөгчсөн харамсалтай хэрэг гарчээ.
Өдгөө холбогдох хууль хяналтын байгууллагаас Монгол бөхийн өргөөнд шалгалт хийж буй бөгөөд хууль бус холбооны нөхдүүд энэ талаар ихээхэн нууцалж буй гэнэ. Холбооныхоо үндсэн зарчмыг доголдуулан эрх мэдлийн төлөө талцаж, Монгол бөхийн өргөөг өөрсдийн мэдэлд авах гэсэн увайгүй хүмүүсийн тарьсан балаг үүгээр зогсохгүй нь бололтой. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж, тамга тэмдгээ булаацалдсан балагтай нөхдөд чухам хэн хариуцлага тооцох вэ...
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 10 )
Amir ta bitgii huts! huuli bus gej yugaan hutsaad bgaan.
Хэн нь хууль бус юм бэ чи мэдэж байгаа юм уу даа
Harin huul yosnii holboo shuu chinbaa baynmunh gesen shunaltanguud buhiin holboonoos sabraa tat buhuu erhemeldeg buhchuud 1 uzeltei temtseh bolno
mongold hyyli bgaad hereg bna yy da ,tyyniig hyn byr tegsh bielyylehgyi bol hyyli batlaad yah yum
ih hyrliin gishyyn n hyyli zorchood ingej yavahad bysad n yah bolj bnaa
Гай таарвал хаана ч ийм явдал болохыг үгүйсгэх газаргүй,санаатайгаар амь насыг нь хөнөөчихсөн биш бүү туйлширч бусдын нэр төрийг гутаахыг хичээ,ийм барцад гай чам дээр ирэхийг хэн байг гэхэв