“Эрдэнэт” үйлдвэрийн гангийн электродын хэрэглээг дотоодоосоо хангана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Өнгөрөгч оны 10 дугаар сард нээлтээ хийсэн“Эрдэнэт-Шинжлэх ухаан, технологийн парк” Орон нутгийн өмчит үйлдвэр газрын дэргэдэх “Гагнуурын электрод”-ын үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжиж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д гангийн электрод нийлүүлэхээр болжээ.  Эхний ээлжинд 45 тонн электродыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК –д зургадуугар сард нийлүүлэх юм байна. Тус үйлдвэрийн гангийн электродын жилийн хэрэгцээ дунджаар 45 тонн, 100 хувь импортоор авдаг байжээ.  Мөн тус парк ирэх Баасан гарагт “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ танилцуулна. “Эрдэнэт-Шинжлэх ухаан, технологийн парк”-ийн  дэргэд мөн “Эрдэмтдийн зөвлөл” ажилладаг байна. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top