АСЕМ-д зориулсан автобусыг ирэх сараас аялалын үйлчилгээнд гаргана

2018 оны 04 сарын 11

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2018.04.11/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь “Сити тур” төсөл хэрэгжүүлэх талаар  байв.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хот болон хот орчмоор ая тухтай аялах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сити-тур” төсөл хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. НЗДТГ-ын дарга М.Отгонбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Сити тур” төсөл хэрэгжүүлэх тухай асуудлыг танилцууллаа.

“Сити-тур” аялалын автобус ирэх сарын 1-нээс  явж эхэлнэ

“Сити-тур” төслийн хүрээнд хот болон хот орчмын автобустай аялалаар Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд, томоохон бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцаж болох юм. Түүнчлэн гадаад, дотоодын жуулчдаас гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус аялалд түлхүү хамруулах зорилго тавьж ажиллах аж.

Төслийг энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлхээр төлөвлөж байна. “Сити-тур” аялалд АСЕМ-ын чуулга уулзалтад зориулан авч байсан хэрэглэгдэхгүй байгаа шинэ автобуснуудаас үйлчилгээнд явуулах юм байна.

Дашрамд дурхадад 2016 онд долдугаар сард Улаанбаатарт хотод зохион байгуулагдсан Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авсан. Ингэхдээ тус улсын Экзим банкнаас 5.5 сая ам.доллар бүхий үнээр 30 жилийн хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр зээлж авсан юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.21.100.211) 2025 оны 03 сарын 13

yamar udaan xadgalj gaad gargaj bnaa ene deer bgaa xumuus unexeer uxnuud yumdaa

1  |  0
Новш(64.119.17.117) 2025 оны 03 сарын 13

Ц.Элбэгдоржийн шахааны автобусу юм байнадаа! Мен ч их гайтай амьтан юм. Одоо еерее гадаадад Казинодоод л жаргаж байгаа!!!

1  |  0
Зочин(103.229.123.11) 2025 оны 03 сарын 13

Пөөх бас ийм том автобуснууд авсан юмуут . Овоо муу гарууд юмаа

1  |  0
Top