Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны дөрөвдүгээр сарын 09-ний хурлаараа Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг тийш шилжүүлэх талаар хэлэлцлээ.
Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгож, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа төлөвлөлтийг хийж, барилгажилтын төсөл боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардан хийх юм.
Ингэснээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд Хан-Уул дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагт шилжин байрлах боломж бүрдэнэ.
Ийнхүү 1924 онд Улаанбаатар нэрийг авснаасаа хойш 2019 онд буюу 95 жилийнхээ ой дээр нийслэл хот нэг төвт хотоос олон төвтэй болох эхлэлээ тавих замдаа шуудрав. Мөн Хангарьд ордныг эс тооцвол хотын захиргаа 1940-1950-иад оны заагаар баригдсан хуучны “Алтай” зочид буудлын байрнаасаа буурь сэлгэж, ийнхүү өөрийн гэсэн зориулалтын байртай болох гэж байна.
Нэг сая 300 гаруй мянган хүн амтай метрополис хотын захиргаа нийслэлийн баруун өмнө зүгт шилжин байрласнаар наад зах нь 30 мянга гаруй иргэн ажил, алба хөөцөлдөхөөр хотын төв рүү зүглэхээ больж, 3500 ажлын байр Яармагт төвлөрөх ажээ.
Ингэж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах үүднээс хотын захиргааг нүүлгэх тухай нэлээд хэдэн жилийн өмнөөс хөндөгдсөн сэдэв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Уланбаатар хотын захирагч С.Батболдын үед жинхэнэ утгаараа ажил хэрэг болж, нийслэлчүүд түгжрэлгүй, машины зогсоолгүйн зовлонгүй сийрэг газраас бүх төрлийн үйлчилгээгээ цогцоор нь авах боломжтой болох нь ээ.
Өмнө нь улсын баатар дарга Э.Бат-Үүл хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Ханын материал хавьд төвхнүүлэхээр хөл хөөр болон шав тавьж, тууз хайчилж байсан нь зөөлөн хэлбэл түүх, хатуу хэлбэл үлгэр домог болон мартагдах тийшээ хандсан. Ханын материалын үйлдвэр байсны дэргэд хэдэн ширхэг бетон шон босгоод орхисон нь мөнөөх нийслэлийн захиргааг тийш нүүлгэхээр ярьж байсны гэрч болон үлдсэн байна. Э.Бат-Үүл даргын ярьж байсан “мөрөөдөл” биелсэн бол өдгөө хотын төвийн хөдөлгөөн сийрч, ерөнхийдөө баруун талдаа төвлөрөх учиртай байв.
Бас болоогүй, Ханын материалын орчимд хотын захиргааг нүүлгэн байрлуулахаар 230 сая ам.долларын концессын гэрээ байгуулж, “Голомт”, “Бодь” групптэй гэрээ хийн хотын захиргааны байрыг зарсан нь өдгөө шүүхэд маргаан дагуулан явж буй. Хүүхдийн паркийг булааж, нийслэлийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг “залгисан” “Голомт”, “Бодь” групп хэтрүүлж хэлбэл Төрийн ордныг л арай худалдаж авсангүй.
Өдгөө энэ будилаан эцэслэгдэж, Э.Бат-Үүл мэрийн хийгээгүйг Су.Батболд даргын үед хийж, хотын захиргааг төвөөс гаргах ажил одоо л жинхэнэ утгаараа хэрэгжихээр боллоо.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )
за даа үнэхээр нэг юм олоод харж дээ даанч өөрсдөө Баянхошуу явуулна гэхэд ёстой байдагаараа эсрэгүүцэж дандаа л буруутгадагсан тэгсэн үнэнд гүйцэгдээд хөгжлийг мөнгөөр хийдэг эсэргүүцэж байсан бүхнээ хийх гэж ашигласан наймаачиддаа хүмүүстээ ороогдсон ч бүхнийг буруутгаж өр болгож хуурч айлган сүрдүүлж ямарч ашиггүй мөнгөөр гүүрэн зам барих гэж захиргаагаа нүүлгэх гэж худлаа гутаах суртал нэвтрүүлэгээ хийнэв дээ

hurdan nuulgeechee bas ter urd baigaa gazruudig tor butsaan avah estoi.bas metro yavuulna gedeg shiidvertei tolovlolttei alham hiih estoi
Намайг хүүхэд байхад айл нүүхдээ ”зөөх тавьдаг” байсан. Тэр үед л үнэмший дээ
2 жилийн дараа төр солигдохоор өөр тийшээ нүүх вий дээ
Teneg hund ch oilgogdohoor tansaglal baina daa.Bolimoor um