Тодруулга: Талийгаачийн биед гаднаа ил харагдах шарх сорви байгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Бөхийн өргөөнд хүн нас барсан мэдээлэл гарч олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал өчигдөр ахмад настнуудад зориулсан “Дуулах өдөр” цэнгүүний үеэр 60 орчим насны эмэгтэй ухаан алдаж, нас барсан мэдээлэл гараад байгаа юм.


Дээрх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Дуулах өдөр цэнгүүний үеэр 66 настай ахмад нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн биед гаднаа ил харагдах ямар нэгэн шарх,сорви байгаагүй, бие муутай, эрүүл мэндийн шалтгаантай байжээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэсэг шалгаж байна” гэлээ.

Харин бөхийн өргөөний холбогдох албаны хүн News.mn сайтад “Тийм зүйл болоогүй. Ажил хэвийн явж байгаа” гэдэг тайлбарыг өгсөн байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө болон Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичгийг найм хоногийн өмнө хүргүүлжээ.

Учир нь зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглосон байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын наймны өдөр “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр “Мишээл экспо” төвийн тааз нурж хоёр хүн бэртсэн тохиолдол гарчээ.

 

 

Д.Амартүвшин

Zindaa.mn

 


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Horon ug helj bah tav ni hanadag humuus ih bn shuu uruvdmuur yum uu

1  |  0
V(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

60 nas uhliin nas yumuu yu heleed bn uuruu hedtei yum bicheed bgaa hun

1  |  0
O(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Misheeliig haagaach

1  |  0
Зочин (103.57.93.159) 2025 оны 03 сарын 13

Бөхийн өргөө олон нийтийг хамарсан арга хэмжээнд тохиромж муутай газар шүү дээ.Бөхчүүдийн барилдаан болоход ч ялгаагүй.Агааржуулалт муу,үзэгчдийн суудаг сандал хатуу,удаан суухад ямар ч тухгүй , сандалуудыг нь хооронд зай бараг байхгүй,урлагын тоглолт хийхэд зориулалтын биш газар болохоор өсгөгч диффузёр нь маш хэцүү,агааржуулалт байхгүйгээс үзэгчдийн хөлс баасыг гаргаж өгнө дөө

1  |  0
Bi(46.135.99.4) 2025 оны 03 сарын 13

Taiz ni nurna geed bga yum uu taaz ni humuus deerees unaad bga yum uu

1  |  0
м(66.181.178.17) 2025 оны 03 сарын 13

нсаа бодоод зарим юмнаас татгалзмаар юм даа хөгшчүүлээ

1  |  0
Zochin(66.181.161.92) 2025 оны 03 сарын 13

Agaarjuulalt baihgui mongo olhiin tuld mash ih iluu tasalbar zardag ovchtei baitugai eruul hunch butej uheh shahdag hogiin gazar daa yamar kontsertiin zoriulalttai bish bohoo l barilduulj boloosj dee

1  |  0
Болдоо(66.181.176.204) 2025 оны 03 сарын 13

Хэрэгжүүлж чадахгүй юм бол худлаа бичиг цаас болж рeкламдах хэрэггүй. Наад бөхийн өргөөнд чинь тоглолт болно гээд зар гараад байна. МХГ-хан мэдэж байна уу. Асуудал болохоор өнгөрсөн борооны хойноос... гэдэг юм болдог шүү. Гаргасан шиыдвэрээ хэрэгжүүл, хяналт тавь, арга хэмжээ ав

1  |  0
Зүгээр л нэгэн(112.72.14.199) 2025 оны 03 сарын 13

Бөхийн өргөөнд тоглолт хийхийг хориглосон ч их олон тоглолтын зар явах юм анхаарч байгаа төрийн байгууллагууд байна уу

1  |  0
Top