ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг хуралдлаа

2018 оны 04 сарын 11

Нийслэлийн Засаг даргын энэ сарын 6-ны өдрийн А/306 дугаар захирамжаар байгуулагдсан, түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2018.04.10/ хуралдлаа. Уг ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр ахлаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Газрын алба, Цагдаагын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top