Хэдхэн хоногийн өмнө сошлаар нийслэлийн төсвөөр хийж буй дугуйн зам хэмээх улаан будгаар явган хүнийг замыг будаж буй нэгэн зураг цацагдаж шүүмлэл дагуулсан. Тэгвэл яг энэ асуудлаар өчигдөр /2018.04.09/ хуралдсан НИТХ-ын тэргүүлэгчийн хурал дээр НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл болон Нийслэлийн авто замын газрын дэд дарга Б.Индра нарын хооронд нэлээд ширүүн маргаан өрнөсөн байна.
Нийслэл засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2017 онд “Сэлбэ гол, Хотын төвийн хэсэг/ /Трасс-7/” нэртэй тендер 2017 онд зарласан юм байна. Тендерийн дүн 500 сая байсан бөгөөд Бадангаагийн Дэлгэрсайхан захиралтай “ОДНД” компани 427,777,287 төгрөгийн санал өгч ялжээ. Одоогоор дугуйн замыг бүрэн хүлээлгэж өгөөгүй байгаа аж.
Ингээд тэдний дунд ямар "мэтгэлцээн" өрнөснийг хүргэе.
НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийн зүгээс төсөл хэрэгжүүлэгчдэд хандан
- Явган хүний замд улаан будаг нялчихаад дугуйн зам гэж нэрлээд байгаа юм уу. Үүнд тодорхой хариулж өгөөч. Сошлаар шуугиж байна.
Төсөл хэрэгжүүлэгч нарыг төлөөлж, Нийслэлийн авто замын газрын дэд дарга Б.Индра
Фейсбүүк, сайтуудаар бол нэлээд өмнө хийгдсэн замын зургийг тавьсан байна лээ. Энэ жил Бага тойруу дотор, Нарны замын урд талаар, Аравдугаар хорооллын уулзвараас Баянзүрх дүүргийн Арслантай хөшөө хүртэлх зургийн ажлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар захиалж хийсэн байгаа. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын газар захиалагчийн хувьд хяналт тавьж байгаа учраас өмнөх жилүүд шиг зүйл хийгдэхгүй байх гэж үзэж байна.
Н.Батсүмбэрэл:
-Авто замын хөгжлийн газраас байгуулсан 17/006 гэдэг гэрээ байна. 427 сая төгрөгөөр дугуйн зам будна гэсэн байна. Баттай юм уу?
Б.Индра:
-Энэ жил хийгдэх дугуйн замын зураг төслийн ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хийгээгүй юм аа. Ерөнхий төлөвлөгөөний газар зураг төслийг хийнэ гэсний дагуу Авто замын хөгжлийн газар захиалагчийн хяналтаа тавиад явж байна.
Н.Батсүмбэрэл:
-Будаг хийх гээд байгаа юм уу, трасын зураг яриад байгаа юм уу?
Б.Индра:
-Авто замын хөгжлийн газар зургийн дагуу хяналтаа тавиад явна. Тоо, хэмжээ бүрэн бүтэн байна уу, хийцлэл нь зөв байна уу гээд зураг төсөл дээр байгаатай тулгаж хяналтаа тавина. Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан зураг юу байна, түүний дагуу л хяналтаа тавиад явдаг.
Н.Батсүмбэрэл:
-Ажлаа мэддэггүй юм уу, эсвэл төсвийн мөнгийг энэ маягаар ашиггүй зарцуулах гэж байна уу. Би хувьдаа ийм нүглийн нүдийг хуурсан зүйлтэй эвлэрэхгүй шүү. Битгий нийслэлийн иргэдийн доромжлоод бай. Тусгай зориулалтын дугуйн зам гэж байдаг юм. Улаан будагтай дугуйн зам гэж юу байсан бэ. Хотын иргэдийг битгий доромжлоод байгаарай... Тэвчихгүй шүү...

Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )
hotiin darga Amarsaihanii shaha gesen.buzarhun buzaraa l hiine.
Нүглийн нүдийг гурилаар гэгч болжээ
Eniig ulaanaar buduulj b.gaa ter tenegiin geriin shaliig ulaanaar budaad amidaruulaad vzwel oilgoj magadgvi boluu yadag bol tamin ee yu gej bodoj b.na
Ene tsus shig budagiin deegvvr duguigaar yawah ni bitgii hel shuud haraad l galzuurah yum b.na.iim zviliig hiilgej b.gaa hvn law teneg b.haa.yawct ervvl Bishee yandaa gadniihnaas icteecei....
Дугуйн замыг шинээр будах асуудал байгаа л байх. Хэтрүүлээд зураглал хийсэн хэсгийг будаж мөнгө чаах гэж байна лда. Яана да бидний цөөхөн монголчууд
Ядаж ногооноор буддаг бгаадаа. Бүр улаан шүү. Энэ МАНгарууд
Тэр жил Баянзүрх дүүргийнхэн тохижилт хийж байна гээд замын бүх брожурыг цагаанаар будсан,Хан-Уул дүүргийнхэн замын хажуугаар м тутамд туйпуу өрөөд дээр нь хэдэн цаасан цэцэгсуулгж байлаа гэж
АТГ-н Энхжаргал, Засаг ноён С.Батболд нар хамт ТӨв аймагт байсан. Энхжаргал су. Батболдийг яагаад ч шалгаж үнэнийг тогтоохгүй, шалгалаа ч гэмгүй байнаа л гэж тогтооно.. Хүсэхгүй нь ойлгомжтой асуудал.
Zuv. Budag naachaad duguin zam gevel xutsvaa. Ene Niisleliin avtozamiin gazriig shalgax xeregtei. Shine darga nar ni ajlaa medexgui, mergejliin bish. Ene jil bur Xudaldan avax ajliig Niisleliin xudaldan avax agentlagaar bish ZAMII GAZSR XIIJ BAIGAAN BAINA LEE SHU. ANXAARALDAA AVCHIXAD ILUUDEXGUI. Dugaar xyzgaarlana geed bas buun asuudal. Nodnin bas zuun tiish erguulexgui gej tenegtsen. Yer ni butexgui. Iim chadvargui medleg meggejilgui nuxduudiig zailuulaaxad yana aa. Ardiin nam songogdchood bain baigaa tsarai.
Асуултаа ойлгодоггүй наасан.тэх гэхээр хуц яриад шааж өгхиймаа Индра гуай
Төв аймгын Цагдаагийн дарга байсан нөхөр шүү дээ энэ АТГ Энхжаргал
энэ асуудал дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаач АТГ-н Энхжаргал дарга нь Су.Батболдтой нэг нутаг ус гээд бүх талаар нь хамгаалж байгаа болохоор Эдийн засгийн цагдаа эрүү үүсгэж шалгах хэрэгтэй дээ хурал дээр яриад өнгөрүүл эд нар хулгай хийсээр байх болно Су.Батболдын эхнэрийн дүү Ариунбаяр гэж хулгайч бацаан байна тендер будлиулаад тэр нөхрийг АТГ н Энхжаргал даргыг солигдохоор шалгах хэрэгтэй Ариунбаяр аа албан тушаал мөнх биш шүү ертөнцөд бүх юм өөрчлөгддөг санаж яваарай
Цүнх баригч хоосон толгойнууд төсвөлсөн мөнгийг яаж идэхвэ?гэж.тэнэгтэх юм.тэр индраг атг өгөөч
Индра өөрөө энэ улаан замаараа дугуйтайгаа явж улаан халзан болж баталгаа гаргаа тэрний дараа явган хүний шоо дөрвөлжинг улаан будгаар будахад явга хүниы зам унадаг дугуйны улаан халзан болгодоггүй зам болно гэсэн эрдхм шинаилгээний доктор олгох хурал хийе .Хэдэн төгрөг төсөв хэмнэх вэ??хэдэн сая нь хэний шагнал вэ??г.м.
явган хүний замаа стандартын болгоо Тэргэнцэртэй, таягтай настай хүн явах битгий л хүмүүс зорчиход хэцүү машин заман дээр авто машинтай уралдах шаардлага гараад байна. будгаар будаад өнгө нь л өөрчлөгдөнө замын эвдрэл гэмтэл чинь засагдахгүй шдээ дугуйтай хүн зорчиход тийм ч сайхан зам биш байна
100000000 togrogoor bi budaad ogie
rezintei budag baij xaragdaach
Энэ будаг нь бодвол резинтэй будаг юм боловуу ер нь энэ хавтангаар хийсэн зам хун явахад эвгуй юм шиг байгаан хумуус боломж гарвал машин замаар явах гээд байдаг шуу дугуйнд бол буур тохиромжгуй анх байснаараа асфальт байсан нь дээр байсан энэ зам ядаж ногоон шар хямдхан онготэй эрээний муухай хог хотыг их гутааж байна
budgaar budaad hiichihdeg shigee l hiih gej bgaa bhgui yu bitgii demjeerei ter hiisen zurag tosbiin sain uzej nygtlaarai daa nugliin nudiig uejilaar huurna shuu naaduul chin
batsumbereliin zuv