Улсын Онцгой Комиссын 2017 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны А/148 дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрээс мал бүхий иргэдийн малыг гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулан байгуулжээ. Тус ажлын хэсэг хуралдсан байна. Улсын хэмжээнд 12 аймгийн 33 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Хуралдаанаар ирэх сарын 1 гэхэд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг бүрэн гаргахаар болжээ. Тэдгээр иргэнгийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны хоёрдугаао сарын 01-ний өдрийн Зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцтын аманд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны ферм, 335 дугаар гармын хэсэгт суурьшуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, инженерийн хийцтэй есөн худаг, уст цэг гаргах, нүүлгэн шилжүүлэх зэрэгт шаардлагатай 939.8 сая төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )
Яагаад ЧД-н малыг БЗД-н 20-р хороо руу суурьшуулж бгаам бэ. Энэ чинь Гачуурт шүү дээ. Хотын төвөөс 15 хан км зайтай байдаг бас л ялгаагүй зуслангийн айлууд бдаг хот орчмын суурьшлын бүс газар. Нэг дүүргийн малыг нөгөө рүү шилжүүлж алийг нь алаг үзээд бгаам вэ. Адилхан зуслангийн айлууд бдаг газар шүү. Болиорой. Халдвар гарвал ялгаагүй өртөнө шү. Харин Нэг мөсөн бүх дүүргийн малтай айлуудыг хотоос холхон 50км-с доошгүй газарт суурьшуулах хэрэгтэй шүү.
Ярихаас цаашгүй ажлаа хийгээчээ хөдөө с батболдоо нүүлгээчээ ерөөсөөажлаа хийхгүй юмаа нийслэлийн ман намынхан огцороод зайлж зайгаа тавиачээ эсвэл.ан намынханд өгөөч.та нар ман чадахгүй60даж л чална
хот болон ойр орчмоор малтай айл байлгахаа болих хэрэгтэй
Арцатын ам чинь Гацуурт гэсэн үг, малтай иргэдээс болж бусад нь хохирох ёсгүй. Багануур, Эрдэнэ сум руу нүүлгэе. Дахиад шүлхий гарвал гарсан хохиролыг хол нүүлгээгүй, хариуцлагагүй хандсан дарга нараар төлүүлье.
NUULGENE GEED L KHEDEN SAR BOLLOO . NUULGEJI EKHLEEGUY L BAYGAA YUM UU? YARIKH NI IKHDEED UIL AJILLAGAAGAA YAWUULAACHEE