Зочид буудалд мансуурч байсан залуусыг барьжээ

2018 оны 04 сарын 10

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид өнгөрсөн шөнө /2018.04.09/ зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг барьсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ.

Тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлэн, эд мөрийн баримтуудыг хураан авч шалгаж байгаа аж.

Хар тамхи, мансууруулах холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг байгуулан ажиллаж буй билээ. Тус газарт 2018 оны гуравдугаар сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.   

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.96.130) 2025 оны 03 сарын 13

ӨӨ гоё гоё энэ эрчээрээ удахгүй Филлипиний улсын араас орно . Манай хүүхэд залуус архи пивоноос залхаад одоо Хар тамхиар л таашаал авч байна .Харамсалтай 13-35 насны Хүүхэд Залуус зонхилж байх юм.Ёстой эрх чөлөөт ертөнц эрх чөлөө ханхалсан улс болж дээ гэхдээ буруу аргаар л ийм бохир заваан нийгмийг бий болгосон улс бол яах аргагүй Монголын ард түмэнээ

1  |  0
Top