Хуулийн этгээдийн оноосон нэрээ цахимаар авах боломжтой боллоо

2018 оны 04 сарын 10

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох Засгийн газрын бодлого зорилтын хүрээнд Хуулийн этгээдийн оноосон нэрийг цахимаар олгодог болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, өнөөдрөөс /2018.04.10/ эхлэн иргэд www.burtgel.gov.mn сайт руу орж, аж ахуй нэгжийнхээ нэрийг өөрсдөө шүүн, боломжит хувилбаруудыг илгээн баталгаажуулж, хуулийн этгээдийн нэрээ авах боломжтой аж.  

Өдөрт дунджаар 100-200, жилдээ 20-40 мянган иргэн зөвхөн оноосон нэр авахын тулд зуун айл дахь улсын бүртгэлийн газрыг зорьдог гэнэ. Ийнхүү нэрийг цахимаар олгосноор иргэдийн цаг зав, төсөв зардлыг хэмнэх юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас нийт 200 мянга орчим оноосон нэр олгожээ.

ОӨУБЕГ нь цаашид шинээр байгуулагдах ХХК, зарим төрлийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг цахимаар хийхээр зорьж байгаа аж.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.165.212) 2025 оны 03 сарын 13

Маш хэрэгтэй ажил болсон байна. Амжилт

1  |  0
зочин(66.181.165.212) 2025 оны 03 сарын 13

За ёстой тэгмээр дээ.

1  |  0
Top