Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгийн ачаалал хэтэрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын тасаг 25 ор, хүүхдийн тасаг 75 ортойгоор үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтэрчээ. Ерөнхий боловсролын сургуульд 25402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт гурван ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн гурван  сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл таван цэцэрлэгийн өргөтгөл, дөрвөн цэцэрлэгийг буулгаж шинээр барих, хоёр цэцэрлэг шинээр, хоёр хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар төлөвлөгдсөн байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар тус дүүргийн бүх сургууль хоёр ээлжээр хичээллэдэг болох  ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top