Шүүхийн ёс зүйн хороо энэ сарын зургаанд хуралдаж, долоон шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцсэн байна.
Үүнээс дөрвөн гомдолд холбогдох дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, нэг гомдол хэлэлцэх хуралдааныг хойшлуулсан аж. Харин хоёр шүүгчид сахилгын хэрэг үүсгэжээ. Учир нь нэг шүүгч нь шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд албажуулаагүй, талуудад гардуулаагүй байсан аж. Харин нөгөө нь албаны унааг хувийн зорилгод ашигласан, зохисгүй байдал гаргасан байна.
Нэмж мэдээлэхэд Шүүхийн ёс зүйн хороо нь иргэн хуулийн этгээд, албан тушаалтнаас шүүгчийн ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх, шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйг сахин хамгаалах, шүүгчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )