Эрдэнэт үйлдвэрийн жилийн гагнуурын хэрэгцээг хангах электрод үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Орхон аймагт шинэ технологи нутагшуулж, инновацийг төлөвшүүлж, ажлын байр бий болгох зорилгоор тус аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ыг жилийн өмнө байгуулсан. Энэ хугацаанд  эрдэмтдийн баг гагнуурын электродын үйлдвэрийг байгуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэг жилийн гангийн гагнуурын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний электродыг нийлүүлэхээр болжээ. Мөн “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллахаар болсон бөгөөд удахгүй “Оюу толгой” ХХК-ийн төлөөлөл Эрдэнэт хотод хүрэлцэн ирж “Эрдэнэт-шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцан хамтын ажиллагааныхаа талаар ярилцах гэнэ.     Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут холбогдох байгууллагууд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдлын далангийн цагаан тоосны талаар арга хэмжээ авч ажиллахыг энэ талаар долоо хоног бүр мэдээлж байх үүрэг өгчээ.


А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top