Орхон аймгийн Засаг даргын долоо хоног бүрийн шуурхай зөвлөлгөөний үеэр хүнд даацын автомашинууд хотын зарим хэсгийн замаар зорчсоны улмаас зам их хэмжээгээр эвдэрч байгаа тухай яригджээ. Ялангуяа төмөр замын төв буудлын чиглэлийн авто замд маш их эвдрэл гарч байгаа аж. Иймээс удахгүй Эрдэнэт хотын төвийн зарим чиглэлийн автозамуудаар хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, цагийн болон жингийн хязгаарлалт тогтоох, зайлшгүй зорчиж ачаа тээвэрлэх үед зөвшөөрөл олгодог болох зэрэг асуудлыг судлаж ажил хэрэг болгохыг үүрэг болгосон байна. “Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хоёрдугаар үнсэн санг суллаж байгаатай холбогдуулан хүнд даацын HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлүүд олноор ажиллаж байгаа аж. Тиймээс автомашины ачааг 25 тонноос илүүгүй ачиж, тээвэрлэж эхэлжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )