Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 87 хүн өрсөлджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 10

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 11 сургуулийн захирал, 23 цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал 87 иргэн бүртгүүлэн өрсөлджээ. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу зохион байгуулсан юм.Захирал, эрхлэгчийн сонгон шалгаруулалтын сорилын болон мэдээллийн технологийн мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.  Сорилын шалгалтаар 29 ажлын байранд 51 иргэн тэнцжээ. Энэ шалгалтад тэнцсэн иргэд байгууллагын хөгжлийн хөтөлбөр боловсруулснаа танилцуулж, ярилцлагын шалгалт өгснөөр сонгон шалгаруулалтын эцсийн дүн  гарах юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top