Хаврын дунд хөхөгчин туулай сар Таван шар мэнгэтэй Хар бич өдөр
- Аргын тооллын: 2018.4.10, Мягмар гараг
- Билгийн тооллын: 25
- Наран ургах шингэх: 06.15-19.33
- Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Сэтгэгдэл ( 0 )