1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат 76 насандаа тэнгэрт хальсан гэх гүн харууслын мэдээ бидэнд ирлээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
Их аваргын гэр бүл, үр хүүхэд, анд нөхөд, нутгийн зон олонд нь монгол түмний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл ( 3 )
haramsaltai um boljdee, dunguj negen soninoos yariltslagiig n unshaad duusaad, uur sonin hartal iim medee unshlaa, sonin bolchloo, burhan urshuug
Агуу их аварга ах минь бурханы орондоо явжээ.эргэн эх монгол улсдаа мэндлэх болтугай.ум мани бад ни хум.
Их аваргынхаа бурханы оронд заларсан энэ харамсалтай мэдээнд анхны сэтгэгдлийг бичих хувьтай байж Дээ, Монхбат аваргыг хар бага наснаасаа бишрэн шутэж хундэлж явлаа, анх 1971 оны эхээр Ленин клубын абтобусанд анх удаа тааралдаж бахархаж явсан аваргаа харсан сан. Мон ч сайхан аварга байсан даа, Их аварга Дарийн Дамдин аварга талийгаачийг их тоодог байсан шуу, Монголдоо Энгуй их хун болж тороорэй